НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
1945 онд манай цэрэг Квантуны арми гэж ямар хүчний эсрэг байлдсан бэ

Квантуны арми бол Японы эзэнт гүрний түүхэнд цэрэг зэвсгийн хүчээрээ хамгийн хүчирхэг арми байжээ. Орос Японы 1904-1905 оны дайны дараа үндэсэлж 1931 он гэхэд 15 мянган хүний бүрэлдхүүнтэй байж.
1938 он гэхэд имперлист Япон их хэмжээний газар нутагн эзэлж Квантуны армийн хүн хүчний тоог ч нэмж найман дивиз, 200 мянган хүнд хүргэжээ. 1940 онд 12 дивиз 300 мянган хүнд хүргэсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайн ид дүрэлзэж байхад фашист германы холбоотон Япон 1941-1943 онд алс дорнодод Манжуурт байсан цэргийн хүчээ 15-16 дивиз буюу 700 мянган бэрэгт хүргэсэн байна.
1945 онд Квантуны армид үндсэндээ долоон арми, агаарын цэргийн хоёр арми, Сунгарын тэнгисийн цэргийн хүчин багтаж байлаа. Үүний зэрэгцээ Манж-гогийн арми, Өвөр Монголд Дэ-Вангийн болон Суйюанийн армийн групп багтаж байжээ.
Квантуны армитйн бүрэлдхүүнд нийтдээ нэг сая 320 мянган цэрэг, 1155 танк, 6260 их буу, 1900 нисэх онгоц, 25 хөлөг онгоц байсан юм.
Японы хоёр хотыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөн нь Япон улс үг дуугүй бууж өгөхөд хүргэсэн гэсэн яриа байдаг. Гэхдээ зарим шинжээчид ялангуяа америкийн судлаачид Квантуны арми ялагдсанаар японы эзэн хаан ямар ч эсэргүүцэх чадалгүй болсондоо бууж өгсөн гэж үздэг байна. Түүхч Гар Алперовиц цөмийн бөмбөг хаясан нь япон бууж өгөхөд нэг их нөлөө үзүүлээгүй гэж 1965 онд тэмдэглэжээ.
Тэгэхээр ЗХУ, Монголын хил дээр байсан Квантуны арми нь Японы эзэнт гүрний гол найдплага, гол хүч байжээ.
Үүний зэрэгцээ япончууд манжуурын нутагт монголын хилийн ойролцоо 731 дүгээр отряд гэгчийг байгуулж бактерлогийн зэвсэг бэлтгэж байсан юм.
Mongoliin armiin surtei baildsan yum baigagui
bayralla

2 Сэтгэгдэл
2025.08.04
2021.09.05