Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хороосон хүн бүрийн өмнөөс 3318 жилийн ял оноожээ
АНУ-ын хууль зүйн салбарт нэгэн хачирхалтай үйл явдал болж байна. Колорадо мужийн шүүхээс кино театрт халдлага үйлдэж 12 хүний амийг хөнөөж, 70 гаруй хүнийг шархдуулсан Жэймс Холмест 3318 жилийн ял оноосн байна. Шархдуулсан, амийг нь хөнөөсөн, үйл олноор нь устгасан, террорист үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан зэрэг маш олон зүйл ангиар түүнийг цаазлахаар шүүх шийдвэрээ гаргасан. Түүний ээж өчигдөр хэвлэлийнхэнд болон шүүх танхимд уучлалт гуйсан юм.
Хэрэгтэн Жэймс Холмес 27 настай, хороосон хүн бүрийн тоогоор, зүйл ангиар нийт ялын жилийг нэмсэнээр 3318 жилийн ял оноож, цаазлуулахаар болоод байгаа. Эмч нар түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй. Гэхдээ суллаж болохгүй, аюултай хүн гэсэн тодорхойлолтыг өгсөн. Тэрээр 2012 оны долдугаар сарын 20-ны өдөр кино үзэж байсан хүмүүс рүү хий цацан, улмаар дуу намсгагчтай буугаар эцсийн сумаа дуустал хүний амь хороосон. Түүнд шувууны буу, бүрэн автомат буу болон гар буу, гар бөмбөг, тэсрэх бөмбөг, хутга, хий цацагч байжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа тэрээр кино театраас гарч цагдаа нарт бууж өгсөн.
Шоронд байх хугацаанд түүнд “Эвдэрхий тархи” гэдэг хоч өгсөн байдаг. Эмч нар болон сэтгэл зүйчид түүнтэй ярилцах болгонд хачирхалтай зүйлс олныг сонсдог байсан гэнэ. Товчхондоо, Жэймс Холмесийн ертөнц яг л Бэтмэн киноны алиалагч шиг болж хувирсан. Эцэг эх нь түүнийг ийм болгож өсгөсөндөө харамсаж байгаагаа илэрхийлж, түүнийг хүүхэд байхаасаа л адал явдалт кино, гэмт хэрэгт дурладаг гэж ярьжээ. Нийт 24 зүйл анги түүнд оноож байгаа ч 140 гаруй гэмт хэргийн үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Кино театрт болсон хэргийг 21-р зууны гэмт хэрэг гэж хэвлэлүүд үздэг. Амиа алдсан залуусын эцэг эхчүүд шүүхийн өмнө цуглан, шүүхийн шийдвэрийг хүлээж байсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн. Кино үзэх гэж ирсэн хүмүүс ийнхүү олноороо амиа алдсан аймшигт халдлагыг Жэймс Холмес эртнээс төлөвлөж байсан нь хожим тогтоогдсон билээ.
АНУ-ын хууль зүйн салбарт нэгэн хачирхалтай үйл явдал болж байна. Колорадо мужийн шүүхээс кино театрт халдлага үйлдэж 12 хүний амийг хөнөөж, 70 гаруй хүнийг шархдуулсан Жэймс Холмест 3318 жилийн ял оноосн байна. Шархдуулсан, амийг нь хөнөөсөн, үйл олноор нь устгасан, террорист үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан зэрэг маш олон зүйл ангиар түүнийг цаазлахаар шүүх шийдвэрээ гаргасан. Түүний ээж өчигдөр хэвлэлийнхэнд болон шүүх танхимд уучлалт гуйсан юм. Хэрэгтэн Жэймс Холмес 27 настай, хороосон хүн бүрийн тоогоор, зүйл ангиар нийт ялын жилийг нэмсэнээр 3318 жилийн ял оноож, цаазлуулахаар болоод байгаа. Эмч нар түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй. Гэхдээ суллаж болохгүй, аюултай хүн гэсэн тодорхойлолтыг өгсөн. Тэрээр 2012 оны долдугаар сарын 20-ны өдөр кино үзэж байсан хүмүүс рүү хий цацан, улмаар дуу намсгагчтай буугаар эцсийн сумаа дуустал хүний амь хороосон. Түүнд шувууны буу, бүрэн автомат буу болон гар буу, гар бөмбөг, тэсрэх бөмбөг, хутга, хий цацагч байжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа тэрээр кино театраас гарч цагдаа нарт бууж өгсөн.

0 Сэтгэгдэл