Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оросууд латвичуудыг Сибирь лүү цөлөх сонирхолтой байна гэнэ

Латвийн 25 мянган хувь хэвлэгддэг Latvijas Avīze сонинд нийтлэлч Янис Стабурагс бичсэн өгүүлэлдээ латвид өнөөдөр амьдарч байгаа орос иргэдийг умард Африкийн дүрвэгсдээр солих санал дэвшүүлжээ.
“Латвийн засгийн газар яагаад манайд амьдарч байгаа оросын колончлогчдыг дүрвэгсдээр солих санал дэвшүүлэхгүй байгаа юм бэ. Латвид  оросын 750 мянган колончлогчид байгаа нь нэг дүрвэгчээр 100 оросыг сольж болно гэсэн үг. Европын холбоо биднийг дэмжээд үүнийг хүлээж авбал бид 750 мянган колончлогчдыг хөөгөөд оронд нь 7500 дүрвэгч авна гэсэн үг. Европын холбоонд болохоор бид арьсны үзэлтнүүд биш, дүрвэгсдийн эсрэг биш гэдгээ харуулна. Хамгийн гол нь Латви улс оросын булаан эзлэгчид, колончлогчдоос ангижирна. Европ болохоор умард Африк, Ойрхи дорнодоос ирж байгаа мянга мянган дүрвэгчийнхээ асуудлыг шийднэ” гэж Стабурагс бичжээ.
“Европ ингэхийг зөвшөөрвөл манай колонлогчдоос Герман, Франц, Англи зэрэг орнуудад тун цөөхөн хүн хуваарилагдан очно. Тэгээд ч тэр орнууд, тэр оросуудын “тав дахь цуваа”  Путинд ашиггүй. Харин оросын колончлогчид, дээрэнгүй үзэлтнүүдийг бодвол 7500 дүрвэгч гэдэг бол Латвийн хувьд нэг асуудал биш” гэж Стабурагс үзэж байна.
Энэ нийтлэлийн дараа сөрөг хүчний улстөрч Владимир Линдерман “Сонины энэ нийтлэлийг нэг их анхаарах хэрэггүй. Бид ч гэсэн нутгийн үндэсний үзэлтнүүдийг Сибирь, умардын хязгаар гээд хүн ам сийрэг газрын иргэдээр солиход бэлэн байна” гэж бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан