Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Сьерра-Леонед Эболагийн халдвар дахин илэрлээ
Эболагийн халдвартай сүүлчийн өвчтөн эдгэрч эмнэлгээс гарснаас хойш Сьерра-Леоне өвчнөөс ангижрах найдлага тавьж байлаа. Гэвч Сьерра-Леоне улсын хойд хэсгийн нутагт оршин суудаг 60 настай эмэгтэй Эболагийн халдвараар нас барсан болохыг шинжилгээгээр тодруулжээ. Албаныхны тодруулснаар Эболагаар нас барсан эмэгтэй Сьерра-Леоне улсаас гадагш гараагүй гэнэ. Сьерра-Леонед халдварын тархалт өндөр байх найман сарын хугацаанд сургууль, цэцэрлэгүүд хаагдсан байсан ч одоо хэвийн ажиллаж байгаа юм. Эбола вирусын халдвар 2013 оны арванхоёрдугаар сард Гвинейн бөглүү тосгонд илэрснээс хойш хөрш орнуудад халдварлаж, 11300 хүний амийг аваад буй. Үүний зэрэгцээ олон улсад Эбола вирусын эсрэг вакцин үйлдвэрлэх явц ахицтай байгаа тухай ДЭМБ-аас мэдээлсэн байна. Хамгийн сүүлд Тунист Эбола вирусын эсрэг вакциныг туршсан нь амжилттай болсон аж.

0 Сэтгэгдэл