Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украинд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна
Украинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн иргэд өөрсдийн дуу хоолойг нэгтгэж жагсаал хийж байна. Тэд өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд өчигдөр хүртэл жагсаал хийсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. ОХУ-ын талыг дэмжигчдийн хяналтанд байгаа бүс нутагт илүү эрх мэдлийг олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах тухай хуулийг хэлэлцсэн үйл явдал болсон. Ингээд үүнийг мэдсэн Украины ард түмэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай ширүүн мөргөлдөөн хийлээ. Нийт 3000 гаруй хүн Украины парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж өчигдрийг хүртэл тарсангүй.
Жагсаалд оролцогчдын дундаас цагдаа нар луу бөмбөг шидсэний улмаас аюулаас хамгаалах хүчний нэг цэрэг амиа алдсан талаар мэдээлж 17 хүн бэртэж гэмтсэн байна. Гэвч өчигдөр нийт 122 хүн бэртэж гэмтсэн талаар албан ёсны тоо мэдээлэл ирж олныг цочирдууллаа. Украины Ерөнхийлөгч П. Порошенко жагсаал хийж байгаа хүмүүст хандан “ Энэ бол Украины Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай явуулж байгаа үйл хэрэг. Үүнийг зохион байгуулж, хүний аминд хүрсэн хүмүүс хариуцлага хүлээх болно” гэжээ. Нөхцөл байдал өнөөдөр хэвээр үргэлжлэх юм бол цэргүүд жагсаалыг таслан зогсоох ажиллагаанд оролцох талаар эх сурвалжууд мэдээллээ. ОХУ-ын зүгээс дээрх үйл явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Украинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн иргэд өөрсдийн дуу хоолойг нэгтгэж жагсаал хийж байна. Тэд өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд өчигдөр хүртэл жагсаал хийсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. ОХУ-ын талыг дэмжигчдийн хяналтанд байгаа бүс нутагт илүү эрх мэдлийг олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах тухай хуулийг хэлэлцсэн үйл явдал болсон. Ингээд үүнийг мэдсэн Украины ард түмэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай ширүүн мөргөлдөөн хийлээ. Нийт 3000 гаруй хүн Украины парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж өчигдрийг хүртэл тарсангүй. Жагсаалд оролцогчдын дундаас цагдаа нар луу бөмбөг шидсэний улмаас аюулаас хамгаалах хүчний нэг цэрэг амиа алдсан талаар мэдээлж 17 хүн бэртэж гэмтсэн байна. Гэвч өчигдөр нийт 122 хүн бэртэж гэмтсэн талаар албан ёсны тоо мэдээлэл ирж олныг цочирдууллаа. Украины Ерөнхийлөгч П. Порошенко жагсаал хийж байгаа хүмүүст хандан “ Энэ бол Украины Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай явуулж байгаа үйл хэрэг. Үүнийг зохион байгуулж, хүний аминд хүрсэн хүмүүс хариуцлага хүлээх болно” гэжээ. Нөхцөл байдал өнөөдөр хэвээр үргэлжлэх юм бол цэргүүд жагсаалыг таслан зогсоох ажиллагаанд оролцох талаар эх сурвалжууд мэдээллээ. ОХУ-ын зүгээс дээрх үйл явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл























