Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Москвад роботын үзэсгэлэн болж байна
Хойд хөршийн робот зохион бүтээгчид, IT инженерүүд, программ хөгжүүлэгчид хүүхэд багачуудад зориулан орчин үеийн технологийн шийдэл, програм хангамжийн үзэсгэлэн, сурталт сурталчилгаа зохион байгуулж байна. Хүүхэд багачуудад шинэ үеийн техник технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан бүхий робот танилцуулах эл үзэсгэлэнд өнөөгийн робот-техникийн ололт амжилтыг дэлгэн харуулаад зогсохгүй “хиймэл оюун ухаан” хэмээн нэрийдэх болсон программчлагдсан оюун ухааны дээд хязгаарыг харах боломж олгож байгаа гэнэ.
“Роботууд амьдрал тэтгэдэггүй, тэдэнд зөн совин, зүрх сэтгэл гэж үгүй. Энгийн өвс ургамлын амьдралын төлөөх тэмцэл, хүсэл тэмүүлэл роботуудаас илүү. Тиймээс тэднээс айж эмээх хэрэггүй. Харин ч тэдэнтэй тоглож, хамт гэрийн даалгавраа ч хийж болно” хэмээн Карел Чапек хэлж байв. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бүтээлүүдийг үзмэр байдлаар дэлгээд зогсохгүй бүтэн зуны турш хүүхдийн лагер ажиллуулж, роботын мөн чанар, энэ салбарын ололт амжилт, хөгжил цэцэглэлтийг хүүхэд багачуудад таниулсан байна.
Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүсийн саналаар хамгийн “ухаантай” роботыг тодруулахад “Кубинатор” нэртэй шоо эвлүүлэгч робот шалгарсан байна. “Кубинатор” нь Венгерийн зохион бүтээгч, архитектур Эрнё Рубикийн зохион бүтээсэн зургаан талт шоог эвлүүлэх дээд амжилтыг 20 секундийн амжилтаараа шинэчлэн тогтоосон юм. Үзэсгэлэн Москва хотын ВДНХ үзэсгэлэнгийн цогцолборт ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм байна.

0 Сэтгэгдэл