Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Башар Асадад, Ким Чен Ун төрсөн өдрийн баярын цахилгаан илгээжээ
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад энэ сарын 11-нд тэмдэглэх 50 насны ойг нь тохиолдуулан баярын цахилгаан утас илгээжээ.
Илгээлтэд БНАСАУ-ын ард түмэн, Засгийн газар “Сирийн ард түмний империализмтэй хийж байгаа тэмцлийг ямагт дэмжиж байдаг” гэж тэмдэглэсэн байна.
Мөн Сирийн ард түмэн, Засгийн газар Нөхөр Асадын манлай удирдлагын дор эх орноо хамгаалах болон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэл, хөгжил дэвшилдээ асар их дэвшил олж байгааг онцолжээ.
Ким Чен Ун “Сирийн ард түмэн улс орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалах, дайсагнагч хүчнүүдийн зүгээс ирж байгаа террорист халдага дайралтын эсрэг шударга тэмцэлдээ бүрэн төгс ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Төгсгөлд нь тэрээр хоёр орны харилцаа цаашид улам өргөжихийг хүсээд Башар Асадад эрүүл энх байж хариуцлагатай албандаа их амжилт олохыг ерөөжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад энэ сарын 11-нд тэмдэглэх 50 насны ойг нь тохиолдуулан баярын цахилгаан утас илгээжээ. Илгээлтэд БНАСАУ-ын ард түмэн, Засгийн газар “Сирийн ард түмний империализмтэй хийж байгаа тэмцлийг ямагт дэмжиж байдаг” гэж тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл