Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ болон БНХАУ-ын талууд цахим аюулгүй байдлын талаар хуралдав
АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Цагаан ордонд өнгөрсөн баасан гарагт цахим сүлжээ, цахим мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой АНУ, БНХАУ-ын хамтарсан уулзалт эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар талууд цахим сүлжээний аюулгүй байдалд юу хэрэгтэй байгаа, хоёр улсын зүгээс аль тал дээр хамтран ажиллах ёстой тухай санал бодлоо хуваалцжээ.
Вашингтон болон Бээжин хотын хамтарсан хоёр дахь удаагийн уулзалт ирэх жил Бээжин хотноо товлогдсон. Харин энэ удаагийн уулзалтаар хоёр улсын төрийн мэдлийн сүлжээний хяналтын хэсэг болон аюулгүй байдлын төлөөлөгч нар асуудлаа хэлэлцсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уулзалтын үеэр Хятадын хакерчид АНУ-ын сүлжээ рүү нэвтэрдэг талаар АНУ-ын тал гомдол мэдүүлсэн боловч тэд үгүйсгэсэн. Ши Жинпин дарга цахим гэмт хэрэг, хакерчид болон аюулгүй байдлын талаар БНХАУ анхааран ажиллах болно гэдгийг уламжилсан байна.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Цагаан ордонд өнгөрсөн баасан гарагт цахим сүлжээ, цахим мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой АНУ, БНХАУ-ын хамтарсан уулзалт эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар талууд цахим сүлжээний аюулгүй байдалд юу хэрэгтэй байгаа, хоёр улсын зүгээс аль тал дээр хамтран ажиллах ёстой тухай санал бодлоо хуваалцжээ. Вашингтон болон Бээжин хотын хамтарсан хоёр дахь удаагийн уулзалт ирэх жил Бээжин хотноо товлогдсон. Харин энэ удаагийн уулзалтаар хоёр улсын төрийн мэдлийн сүлжээний хяналтын хэсэг болон аюулгүй байдлын төлөөлөгч нар асуудлаа хэлэлцсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уулзалтын үеэр Хятадын хакерчид АНУ-ын сүлжээ рүү нэвтэрдэг талаар АНУ-ын тал гомдол мэдүүлсэн боловч тэд үгүйсгэсэн. Ши Жинпин дарга цахим гэмт хэрэг, хакерчид болон аюулгүй байдлын талаар БНХАУ анхааран ажиллах болно гэдгийг уламжилсан байна.
0 Сэтгэгдэл























