Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Гадаадад зорчих оросын иргэдийн эрхийг хязгаарлана
ОХУ-ын Гадаад хэргийн яам “ОХУ-аас гарах болон ОХУ–д орох журмын тухай“ холбооны хуулинд өөрчлөлт оруулахаар бэлтгээд байна. Энэ тухай оросын “Коммерсант” сонин өгүүлжээ.
Үүгээр Оросын иргэдийг гадаад орнуудад зорчих эрхийг хязгаарлах юм. Хуулийн төсөлд улсын онц чухал болон маш нууцын зэрэглэлийн мэдээлэлтэй холбоотой ажил эрхэлдэг оросын иргэдийг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг харгалзан Орос улсын хилээр гарахыг түр хугацаагаар хориглохыг хуульчлах гэнэ.
Ерөнхий журамд тухайн иргэн уг мэдээлэлтэй танилцсан хамгийн сүүлийн өдрөөс эхлээд таван жилээс илүүгүй хугацаатай суурин байхаар заажээ. Гэхдээ хугацааг / 10 хүртэл жилээс хэтрэхгүйгээр заасан байдаг / байгууллага хоорондын комиссын тухайн мэдээллүүд улсын нууцтай холбоотой эсэх талаар гаргасан дүгнэлтээс хамаарч сунгаж болзошгүй аж. 2004 оноос өмнө комиссыг Засгийн газар бүрдүүлж болох байжээ. Харин одоо гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх холбооны зохицуулагч болон зөвлөлдөх агентлагуудыг байгуулах журмын дагуу байгуулагдах юм байна.
Гэсэн хэдий ч иргэний улсын хилээр гарах эрхийг хязгаарласан юм уу, аль эсвэл иргэний хилийн чанд руу зорчих боломжийг хязгаарлах хугацааг сунгах тухай журмыг хуулийнд тусгаагүй аж .
Ингэхдээ “Улсын нууцын” тухай хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцах учраас ГХЯ хилээр гарах журмыг хязгаарлах болон заасан ангиллуудын паспортуудыг хадгалах тухай журмын асуудлаар бүрэн эрх олгож өгөхийг санал болгоод байгаа тухай Оросын ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газраас тайлбар хийсэн байна. Одоогийн хуулиар паспортууд нь “түр хязгаарлалтын хугацаа дуусахаас өмнө“ тэдгээрийг олгосон төрийн байгууллагуудад хадгалагдах ёстой аж. Өнгөрсөн 6-р сард Оросын ГХЯ –ны энэхүү нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийт хэлэлцжээ. Гэтэл Засгийн газар одоо болтол үүнийг батлаагүй , Төрийн думд өргөн бариагүй байгаа тухай дээрх сонинд бичжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам “ОХУ-аас гарах болон ОХУ–д орох журмын тухай“ холбооны хуулинд өөрчлөлт оруулахаар бэлтгээд байна. Энэ тухай оросын “Коммерсант” сонин өгүүлжээ.Үүгээр Оросын иргэдийг гадаад орнуудад зорчих эрхийг хязгаарлах юм. Хуулийн төсөлд улсын онц чухал болон маш нууцын зэрэглэлийн мэдээлэлтэй холбоотой ажил эрхэлдэг оросын иргэдийг хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг харгалзан Орос улсын хилээр гарахыг түр хугацаагаар хориглохыг хуульчлах гэнэ.
Ерөнхий журамд тухайн иргэн уг мэдээлэлтэй танилцсан хамгийн сүүлийн өдрөөс эхлээд таван жилээс илүүгүй хугацаатай суурин байхаар заажээ. Гэхдээ хугацааг / 10 хүртэл жилээс хэтрэхгүйгээр заасан байдаг / байгууллага хоорондын комиссын тухайн мэдээллүүд улсын нууцтай холбоотой эсэх талаар гаргасан дүгнэлтээс хамаарч сунгаж болзошгүй аж. 2004 оноос өмнө комиссыг Засгийн газар бүрдүүлж болох байжээ. Харин одоо гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх холбооны зохицуулагч болон зөвлөлдөх агентлагуудыг байгуулах журмын дагуу байгуулагдах юм байна.
Гэсэн хэдий ч иргэний улсын хилээр гарах эрхийг хязгаарласан юм уу, аль эсвэл иргэний хилийн чанд руу зорчих боломжийг хязгаарлах хугацааг сунгах тухай журмыг хуулийнд тусгаагүй аж .
Ингэхдээ “Улсын нууцын” тухай хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцах учраас ГХЯ хилээр гарах журмыг хязгаарлах болон заасан ангиллуудын паспортуудыг хадгалах тухай журмын асуудлаар бүрэн эрх олгож өгөхийг санал болгоод байгаа тухай Оросын ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газраас тайлбар хийсэн байна. Одоогийн хуулиар паспортууд нь “түр хязгаарлалтын хугацаа дуусахаас өмнө“ тэдгээрийг олгосон төрийн байгууллагуудад хадгалагдах ёстой аж. Өнгөрсөн 6-р сард Оросын ГХЯ –ны энэхүү нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийт хэлэлцжээ. Гэтэл Засгийн газар одоо болтол үүнийг батлаагүй , Төрийн думд өргөн бариагүй байгаа тухай дээрх сонинд бичжээ.
0 Сэтгэгдэл
зочин
ёстой зөв манайхан шиг ерөнхий сайд хийж байснаа гадаадад амьдарчихдаг УИХурлын гишүүн байснаа гадаадын иргэн болчихдог замбараагүй улс байна уу
2015.09.24























