Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол лимбэчнийг ЮНЕСКО хамгаалалтандаа авлаа
Нүүдэлчин түмний шавхагдашгүй их өв уламжлалын нэг болох “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга-битүү амьсгаа”-ны урлагийг 2011 онд ЮНЕСКО –гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенци Засгийн газар хоорондын зургадугаар хуралдаанаар яаралтай хамгаалах шаардлагатай  өвийн жагсаалтад бүртгэж авсан билээ. Энэхүү батламжийг албан ёсоор Монголын Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол өчигдөр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын их танхимд болж өнгөрлөө. Батламжийг БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаа болон Монгол дахь ЮНЕСКО –гийн төлөөлөгч Г.Жаргалсайхан нарт гардуулж өгсөн юм.



Битүү амьсгааны нууц

Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт бөгөөд амны хөндий дэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглэгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадварыг хэлж буй юм.  Манайхаас өөр дэлхийнт  ямар ч улсад байхгүй ур чадвар билээ. Дээхнэ үед монгол лимбэний урлагийг улсын нууцад хамааруулж үздэг байжээ. Битүү амьсгааны гайхамшгийг эзэмшсэн лимбэчдээс дурдвал  Л.Цэрэндорж, Л.Маам, М.Дорж, М.Бадам, Д.Галсантогтох, Ө.Батжаргал нарын гавьяатыг нэрлэж болно. Ингээд арга хэмжээний үеэр зарим хүний сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.


Миний охин битүү амьсгаагаар лимбэддэг

Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Батжаргалтай ярилцлаа.

-Өнөөдрийн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Маш их баярлаж байна. Монголд л ганцхан байдаг лимбийг битүү амьсгаагаар хөгжимдөх энэ урлагийг дэлхий нийтэд таниулж байгаа энэхүү арга хэмжээнд сэтгэл маш өндөр байна.

-Та хэзээнээс лимбэ хөгжимд суралцаж эхэлсэн бэ. Энэ талаараа сонирхуулаач?
-Би Өмнөговь аймгийн хүн л дээ. Тэндээ дунд сургуульд сурч байхдаа хоёрдугаар ангиасаа лимбээр хичээллэж эхэлсэн. Манай ангийн 35 хүүхдийн дөрөв нь лимбээр хичээллэдэг байсан юм. Галсандорж гэдэг дуу хөгжмийн багш маань лимбэ тоглодог байсан болохоор бид сурсан хэрэг.

-Битүү амьсгаагаар лимбэддэг цөөн хүний нэг нь та. Энэ чадварыг хэр их хичээл зүтгэлээр олж авсан бол?
-Анх дунд сургуулиа төгсөөд соёл урлагийн газруудад ажиллах болсон. Зургаа, долоон жилийн бэлтгэлийн үр дүнд л битүү амьсгааг эзэмшсэн дээ.

-Тасралтгүй хэр удаан хугацаагаар лимбэдэж чадах вэ?
-Монгол ардын уртын дуу “Дөрвөн цаг”-ийн хоёр бадгийг тасралтгүй лимбэддэг. Нийтдээ 7-8 минут үргэлжилдэг юм.

-Өөрийнхөө шавь нарыг бэлтгэж байгаа юу?
-Өмнөговь аймагтаа хүүхдүүдэд лимбэ зааж байгаа.

-Таны шавь нараас битүү амьсгааг эзэмшсэн хүн бий юү?
-Миний охин УДБЭТ-т хөгжимчин. Бас Чулуунбаатар гэдэг залуу бий. Энэ хоёр л байна даа. Одоо 10-аад хүүхдийг бэлтгэж байна. Тэд маань амжилттай сурч байгаа.
 

Бидэнд маш их үүрэг ногдож байна

Монголын соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын талаас лимбэний битүү амьсгааг хамгаалж үлдэх талаар ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?
-Ганцхан Монголд хадгалагдаж байгаа энэ урлагийг ЮНЕСКО бүртгэж авна гэдэг монголчуудад нэг талаараа маш их үүрэг ногдуулж байна гэсэн үг. Бид энэ өвийг аварч хамгаалах  хэрэгтэй. Битүү амьсгаагаар лимбэдэх чадварыг гарын хуруунд тоологдохоор цөөн хүн эзэмшсэн. Тиймээс энэ тоог нэмэгдүүлэх албан болон шавь сургалтыг бий болгоно. Тэдгээр лимбэчнийг алдаршуулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Тэдэнд төрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно. Бас хөгжмийн зохиолчид маань зөвхөн битүү амьсгаагаар л хөгжимддөг тийм хөгжмийг зохиож эхэлбэл цаашдын хөгжилд их нэмэр болно гэж үзэж байгаа. Хамгийн гол нь судалгаа их чухал байна. Өмнө нь шавь нартаа хэрхэн зааж сургаж цаашид өвлүүлсэн, битүү амьсгаагаар хөгжимдсөн хөгжмийн урын сан хэр элбэг байдаг талаар судалгаа явуулах хэрэгтэй байна. 

-Ард түмний дунд олонд танигдаагүй битүү амьсгааг эзэмшсэн хүмүүс хэр олон байдаг юм бол?
-Битүү амьсгааг эзэмшсэн лимбэчин гэхээсээ илүү алт мөнгөний дархчуул байж магадгүй юм. Одооноос эхлүүлэх судалгааны үр дүнд тийм хүмүүсийг олно гэдэгт итгэлтэй байна.


Дараагийн бүртгүүлэх өв нууц байх ёстой

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайханаас цөөн асуултад хариулт авсан юм.
 
-Битүү амьсгааг ЮНЕСКО-д бүртгүүлээд батламжаа гардаж авлаа. Энэ талаар...?
-Бид яг л ёс журмынхаа дагуу материалаа бүрдүүлээд хүсэлтээ гаргасан. Бидний  хүсэлтийг хүлээж аваад саяхан Францын нийслэл Парист болсон хуралдааны үеэр ЮНЕСКО-гийн тэргүүн хатагтай Ирина Бокова өөрийн биеэр батламжийг гардуулан өгсөн.
-Цаашид ямар өв бүртгүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Тэрийг хэлэх боломжгүй. Нууц байдаг юм. Харин бүртгүүлснийхээ дараа нийтэд зарлах ёстой.
-Манайхаас одоогийн байдлаар хэдэн өв бүртгэгдээд байгаа бол?
-2008 оноос хойш нийт есөн өв бүртгүүлсэн. Хамгийн сүүлд Монголын уламжлалт эрийн гурван наадмыг бүртгүүлсэн шүү дээ.


Лимбэ тоглож сурвал ханиад хүрэхгүй

Ёслолын ажиллагааны үеэр Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид өөрсдийн чадвараа үзүүлэхээр ирсэн байв. Тэдний нэг О.Гомботой ярилцлаа.

-Эгчийн дүү хэд дэх жилдээ лимбээр хичээллэж байна вэ?
-Би хоёр дахь жилдээ Хүүхдийн ордонд явж байна.

-Багшийгаа танилцуулахгүй юу?
-Манай багшийг Даваажав гэдэг.

-Багш нь битүү амьсгаагаар лимбэдэж чадах уу?
-Чадна. Манай багш 20 гаруй жил багшилж байгаа. Их мундаг лимбэчин хүн бий.

-Чи яагаад лимбэ сурахаар шийдсэн юм бэ?
-Ээж маань намайг ямар ч байсан хөгжимчин болоорой л гэсэн. Тэгээд би өөрөө лимбийг сонгосон. Лимбэ бусад хөгжмөөс юугаараа илүү вэ гэхээр уушигны багтаамж сайжруулдаг. Манай Улаанбаатарт чинь өвөл их утаатай байдаг шүү дээ. Тэр үед бага хордоно гэсэн үг. Бас ерөөсөө ханиад хүрдэггүй.

0 Сэтгэгдэл
Togdgor Galsang bituu amisgaagaar toglogoo yarij bsan ...Ene sda harin gantsaaraa toglodog yum shig yariltslaga ogchdee!
Хамгийн их уншсан