Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Багдадад ”Лалын улс”-тай тэмцэх мэдээллийн төв байгуулжээ
Орос, Сири, Иран болон Иракийн эрх баригчид “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцлийг зохицуулах зорилгоор  Багдад хотод мэдээллийн төв байгуулжээ. Энэ тухай цэргийн дипломат эх сурвалж мэдээлсэн байна.

“Мэдээллийн төв амжилттай үйл ажиллагаа явуулснаар “Лалын улс”-ын эсрэг тэмцэж байгаа дээрх дөрвөн орны Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн үйл ажиллагааг төлөвлөх зорилгоор тус төвд үндэслэн зохицуулах хороо байгуулах нөхцөл удахгүй бүрдэнэ” гэж эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн онцлон дурдсанаар, Багдадад байгуулж буй төвд Орос, Сири, Иран, Иракийн ерөнхий штабын төлөөлөгчид ажиллана. “Тус төвийн гол үйл ажиллагаа нь Ойрхи Дорнодын бүс нутагт “Лалын улс”-тай холбоотой мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг дээр дурдсан орнуудын ерөнхий штабууд руу түргэн шуурхай дамжуулах юм” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалжийн хэлснээр, мэдээллийн төвийг дөрвөн орны Зэвсэгт хүчний офицерууд гурван сараар ээлжлэн тэргүүлэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан