Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Батчимэг: Хүүхэлдэйнүүд ур хийц, дүр төрхөөрөө илүү байлаа
БНХАУ-ын Чинду хотод болсон Олон улсын хүүхэлдэйн театрын фестивалиас манай Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Ногоон дарь эх” бүтээлээрээ “Сайн уран бүтээл” цом хүртсэн билээ. Ингээд тус фестивальд Монголоо төлөөлж оролцсон багийн ахлагч Б.Батчимэгтэй цөөн хором ярилцлаа.
 
-Монголынхоо нэрийг гаргаж “Сайн уран бүтээл” цом хүртсэнд баяр хүргэе. Манай Хүүхэлдэйн театр юугаараа илүү, давуу байж чадсан бэ?
-Баярлалаа. Олон улсын хүүхэл­дэйн театрын наадамд оролцож “Ногоон дарь эх” бүтээлээрээ энэ нэр хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Манай хүүхэлдэйнүүд ур хийц ерөнхий дүр төрхөөрөө илүү байсан л даа. Мөн хүүхдэд өгөх өгөөж өндөр гэсэн үнэлэлт авсан.  Тоглолтдоо хүүхэлдэйн нэг жанрыг барилгүй бүтээсэн болохоор илүү давуу байж чадлаа.

-67 орны 101 тоглолт болсон гэсэн байх аа.  Тоглолтуудыг үзэхэд юуг нь өөрийн театртаа тусгаж авмаар санагдаж байв?
-Орон, орны тоглолт өөр, өөрийн өнгө төрх, уламжлалаа хадгалсан байсан. Үүнээс хамгийн их таалагдсан нь Вьетнамын усан дээрх хүүхэлдэйнүүд,  Хятадын хүүхэлдэйн тоглолтууд үнэхээр гайхалтай байлаа. Мөн Солонгосын цаасан цонх гэж уран бүтээл сонирхолтой байсан. Манай уран бүтээлчид хүүхэлдэй болгоныг үзэж, барьж аваад л тоглолт болгоныг “Энд тийм байна” үүнийг нь өөрсдөдөө тусгаж авбал  манай тоглолт бүр гоё болно гэж ам уралдан ярьж байлаа.
Ер нь, хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал байдаг. Энэ наадамд оролцохын тулд манай хүүхэлдэйн театрынхан хоёр жил орчмын өмнөөс бэлтгэсэн.
Гэтэл явах болоход улсаас авах төсвийг хассан. Харин Хулан дарга хөөцөлдөж  байж шийдүүлж чадсан л даа. Хүүхэлдэйг дагаад дуу шум, гэрлийн маш том техник хэрэгсэлтэй байж сайн уран бүтээл гардаг. Тэр зүйлүүдээ бид шийднэ гэж бодож байна.

-Манай Хүүхэлдэйн теат­рын хөгжлийг бусад улсынхтай харьцуулахад ямар байна?
-Дэлхийн хөгжлөөс хоцорсон юм байхгүй байна билээ.

-Энэ наадамд оролцоход ямар шалгуур тавьж байсан бэ?
-Жилийн өмнө уран бүтээлийнхээ бичлэгийг явуулсан. Тэр шалгуурт нь тэнцээд биднийг урьсан. Манайх гол тоглолтоороо  оролцсон. Бид өнгөрсөн сарын 31-нд Чинду хотын “Жиншиа” гэдэг театрт дарааллан хоёр удаа, энэ сарын 1-нд “ICH” паркт гурван удаа тоглоод ирлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан