Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
В.Путин Обамаг лалын дайчидтай холбоотой гэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Дэлхийн эмх замбараатай байдал. Шинэ дүрэм эсвэл дүрэмгүй тоглоом” гэсэн сэдвээр уржигдар “Валдал” хэлэлцүүлэгт оролцсон. Энэ үеэр тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг лалын дайчидтай харилцаа холбоотой байдаг талаар өгүүлсэн байна.

Тэрээр “Энэ дэлхий дээр лалын дайчдыг хэн санхүүжүүлээд байна гэж та бүхэн бодож байна. Сирийн Ассадтай тэмцэж байгаа цэргийн хүчнийг хэн санхүүжүүлж байгаа вэ. Хэн улс төрийн ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа вэ. Та энэ талаар бодож үзсэн үү. Хэн дайн дажинтай байгаа нутаг дэвсгэрт зэр зэвсэг нийлүүлж байлдуулж байна. Тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр тэд байлдаж байна. Хаана илүү мөнгө төлж байна тэнд дайн тулаанд орж байна. Өгсөн зэр зэвсгээ эргүүлэн авч чадахгүй учраас тэд үүнийгээ хянаж тогтоож чадахаа байсан. Ийм учраас тэд дайтаж байна. Хөлсний цэргүүд Сирид мөнгөний төлөө байлдаж байна.
Хөлсний цэргүүд эзэлсэн газар нутгаас газрын тос хямд үнээр АНУ-д зарж байна.Та бүхэн лалын дайчид, зэвсэгт босогчдоос ямар улс газрын тос худалдан авч байгааг мэдэхгүй гэж бодоод байгаа хэрэг үү. Хэн тэднээс хямд үнээр газрын тос авч байна гэж бодож байна.

АНУ энэ худалдааг мэдэхгүй гэж та итгээд байгаа юм биш биз дээ. Лалын дайчдаас газрын тос худалдан авч байгаа хэрэг нь холбоотнууддаа зарж байгаа хэрэг биш гэж үү. АНУ лалын дайчидтай ямар холбоо сүлбээтэй гэж та бодож байна. Өөр ямар ч ашиг сонирхол тэдэнд байхгүй. Тэгээд яагаад лалын дайчдыг бөмбөгдөх гээд байгаа юм бэ.

Эзэлсэн газраасаа газрын тос яагаад худалдаалах болсон. Сирийн газар нутагт бослого явуулж байгаа цэрэг эрс яагаад лалын дайчидтай нэгдсэн гэж бодож байна. Үнэхээр Сирийн шинэчлэл, ардчиллын хүсэж байгаа бол яагаад лалын дайчидтай тэмцэхгүй хамтран эрх баригчдын эсрэг дайтаж байгаа гэж та бодож байна. Энэ бол зүгээр найруулга сайтай хэсэгчилсэн тоглолт. Тэднийг зэвсэглэж, дараа нь турхирч, улмаар эзэлсэн газар нутгаас нь газрын тос хямд үнээр авах шиг ашигтай наймаа АНУ-аас өөр ямар ч оронд байхгүй” хэмээн ярьсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан