Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АНУ лалын “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэнэ
АНУ-ын арми Африкт газардлаа. Тэд лалын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэн, энгийн иргэдийг чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Камерун улсад өчигдөр АНУ-ын 90 цэрэг газардсан бөгөөд хуурай газрын ажиллагаа явуулж эхлэв. Энэ хооронд Нигерийн армийнхан лалын бүлэглэлээс 241 хүнийг чөлөөлж, авраад байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Лалын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл энэ жил 2500 гаруй хүүхэд эмэгтэйг барьцаалсан гэх албан бус судалгаа гарсан бий. Түүнээс дөнгөж 600 гаруйг л сулласан гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкт цэргийн ажиллагаанд оролцох цэргийн тоогоо 300 гэж тогтоосон учраас удахгүй 210 цэрэг хоёр цуваагаар Нигери, Африкт газардаж, армиа бэхжүүлэх талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Камерун улсад АНУ-ын цэргүүд байрлах бөгөөд талууд хамтарсан цэргийн сургуулилт энэхүү ажиллагааны дараа хийхээр тохиролцсон аж.
Лалын бүлэглэл нь Африк тивийн гурван улсад үйл ажиллагаа явуулж, хамгийн сүүлд Нигерийн цэргүүдтэй тулалдаж, 30 гаруй хүн амиа алдсан талаар албаныхан мэдэгджээ. Өнгөрсөн сард Камеруны хойд нутагт 35 цэрэг эрс амиа алдаж, 145 хүн тулааны үеэр шархдаж, эмчлүүлж байгаа гэсэн тоог өгсөн. Нөхцөл байдал тийм ч амар биш байгаа бололтой. Нутгийн иргэд газарзүйн байрлал сайн мэднэ, тиймээс ширэнгэн ой болон хөндийд Боко Харамын цэргүүд байрлал сайтай байгаа гэдгийг Нигерийн армийн командлагч өгүүлсэн байна. Тиймээс АНУ-ын армийн хүч Боко Харамтай тэмцэх ажиллагаанд нэгдсэн аж.
АНУ-ын цэрэг армийн хүч Камерун болон Нигерийн армийн тусламжтайгаар Боко Харам бүлэглэлийн эсрэг хоёр талаас нь шахаж дайтах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа гэдгийг албаныхан мэдэгдсэн ч цэргийн нууцад хамаарах олон мэдээллийг ил гаргах боломжгүйг тэд онцолжээ. Боко Харам бүлэглэл рүү шууд дайрч болохгүй. Учир нь тэдэнд барьцааны олон 100 хүн бий. Хүүхдүүдийг цэрэг эрс болгосон байхыг ч үгүйсгэхгүй. Мөн барьцааны эмэгтэйчүүдийг өөрсдийн байрлаж буй газраа хорьж байх магадлал өндөр гэнэ. Камерун улсын Батлан хамгаалах яамны сайд АНУ-ын зэр зэвсэг тэдэнд давуу байдлыг авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Цэргийн ажиллагаа амжилттай болж энгийн иргэдийг чөлөөлөөд зогсохгүй, гурван улсын хамтын ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг сахих ирээдүйн үйл хэрэгт ололт амжилт гаргана гэдэгт ихэд найдаж байгаа бололтой. Ямартай ч эхний ээлжинд барьцааны хүмүүсийг эсэн мэнд суллах нь чухал. Тиймээс ажиллагааг удирдах, зөвлөх, нутгийн бүхий л газрыг мэддэг хүн чухал гэдгийг эх сурвалжууд онцоллоо.

0 Сэтгэгдэл