Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Ургацаг буюу папилломатоз гэж юу вэ
Папилломатоз буюу ур нь хүний папиллом вирусээр үүсгэгддэг өвчин юм. Арьс, салст бүрхэвчийг гэмтээн эдийн ургалт үүсгэдгээрээ өөр хоорондоо төстэй 70 гаруй вирусыг папилломавирусийн бүлэгт багтдаг.
Эдгээр вирус нь вирус арьсыг гэмтээсэн бол үү үүснэ, харин бэлэг эрхтний салст бүрхүүлийг гэмтээвэл /эр бэлиг эрхтэн, эсвэл үтрээ, умайн хүзүү/ кондилома буюу “хурц үзүүрт ургацаг” үүсдэг.
Явц
Хурц үзүүрт ургацгууд том хэмжээтэй байх нь цөөн болохоор ургацагийн эмгэг нь шинж тэмдэг илрэлгүй явагддаг. Хурц үзүүрт ургацаг нь бэлгийн хэвийн амьдралд саад болохгүй.
Гэхдээ хурц үзүүрт ургацагуудыг огт хоргүй гэж ойлгож болохгүй. Хурц үзүүрт ургацаг үүсэх процесс нь хавдар үүсэх үед явагддаг процесстэй адил учир удаан үргэлжилсэн ургацагтах эмгэг нь хавдрын өмнөх байдалд хамаардаг. Жишээлэхэд, умайн хүзүүний хурц үзүүрт ургацаг нь умайн хүзүүний өмөн үүсэх магадлалыг 50-60 дахин ихэсгэдэг. Хүний папиллом вирус умайн хүзүүний гаж өсөлтийг үүсгэн төрөх үед хүүхдэд халдварладаг.
Оношлогоо
Ургацагтах эмгэгийн оношлогоо нь ямар нэг хүндрэл үүсгэдэггүй. Ердийн үзлэгийн үед арьс өнгөний эмч ургацгуудыг оношлоно. Вирусын гаралтайг нь итгүүлж батлахыг тулд ПЦР -үтрээ ба умайн хүзүү -ний салстаас наалдац авч вирус байгаа эсэхийг шинжилдэг тусгай шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Ургацагтах аяндаа хэзээ ч эдгэрдэггүй, өвөрмөц эмчилгээ шаарддаг эмгэг юм. Ургацгыг шингэн азот (хөлдөөж бүтцийг нь алдагдуулах), лазер эмчилгээ ба цахилгаанаар түлж устгасны дараа вирусын эсрэг бэлдмэл буюу интерфероныг хэрэглэнэ. Мөн түүнчлэн химийн цочроогч (ургацгыг хүчилээр “түлэх”) зэрэг эмчилгээг хийдэг. Энэ үед бэлгийн бүх харилцагчдыг нь нэгэн зэрэг эмчлэх хэрэгтэй. Жирэмсэн үед харагдах ургацгууд хурцдан, эс нь төлжих хандлагатай болж хөвсгөр болдог. Эмчилгээг жирэмсний эрт үед хийх нь амжилттай болдог ба онцгой болгоомжлох хэрэгтэй. Иймд зөвхөн физикийн эмчилгээ (хөлдөөх эмчилгээ ба СО2-лазер) хийнэ. Эсийг хордуулах бэлдмэлүүд – Подофиллин, Подофиллотоксин ба 5 Фтор-Урацил зэргийг жирэмсний үед хэрэглэх хориотой. Тухайн хүнд ямар эмчилгээ хийвэл зохилтойг зөвхөн мэргэжлийн эмч л зааж чадна гэдгийг анхаараарай. Дур мэдэн өөртөө эмчилгээ хийх нь эрүүл мэнд, амь насанд хор хүргэнэ үү гэхээс тус болохгүй.
Папилломатоз буюу ур нь хүний папиллом вирусээр үүсгэгддэг өвчин юм. Арьс, салст бүрхэвчийг гэмтээн эдийн ургалт үүсгэдгээрээ өөр хоорондоо төстэй 70 гаруй вирусыг папилломавирусийн бүлэгт багтдаг.Эдгээр вирус нь вирус арьсыг гэмтээсэн бол үү үүснэ, харин бэлэг эрхтний салст бүрхүүлийг гэмтээвэл /эр бэлиг эрхтэн, эсвэл үтрээ, умайн хүзүү/ кондилома буюу “хурц үзүүрт ургацаг” үүсдэг.
Явц
Хурц үзүүрт ургацгууд том хэмжээтэй байх нь цөөн болохоор ургацагийн эмгэг нь шинж тэмдэг илрэлгүй явагддаг. Хурц үзүүрт ургацаг нь бэлгийн хэвийн амьдралд саад болохгүй.
Гэхдээ хурц үзүүрт ургацагуудыг огт хоргүй гэж ойлгож болохгүй. Хурц үзүүрт ургацаг үүсэх процесс нь хавдар үүсэх үед явагддаг процесстэй адил учир удаан үргэлжилсэн ургацагтах эмгэг нь хавдрын өмнөх байдалд хамаардаг. Жишээлэхэд, умайн хүзүүний хурц үзүүрт ургацаг нь умайн хүзүүний өмөн үүсэх магадлалыг 50-60 дахин ихэсгэдэг. Хүний папиллом вирус умайн хүзүүний гаж өсөлтийг үүсгэн төрөх үед хүүхдэд халдварладаг.
Оношлогоо
Ургацагтах эмгэгийн оношлогоо нь ямар нэг хүндрэл үүсгэдэггүй. Ердийн үзлэгийн үед арьс өнгөний эмч ургацгуудыг оношлоно. Вирусын гаралтайг нь итгүүлж батлахыг тулд ПЦР -үтрээ ба умайн хүзүү -ний салстаас наалдац авч вирус байгаа эсэхийг шинжилдэг тусгай шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Ургацагтах аяндаа хэзээ ч эдгэрдэггүй, өвөрмөц эмчилгээ шаарддаг эмгэг юм. Ургацгыг шингэн азот (хөлдөөж бүтцийг нь алдагдуулах), лазер эмчилгээ ба цахилгаанаар түлж устгасны дараа вирусын эсрэг бэлдмэл буюу интерфероныг хэрэглэнэ. Мөн түүнчлэн химийн цочроогч (ургацгыг хүчилээр “түлэх”) зэрэг эмчилгээг хийдэг. Энэ үед бэлгийн бүх харилцагчдыг нь нэгэн зэрэг эмчлэх хэрэгтэй. Жирэмсэн үед харагдах ургацгууд хурцдан, эс нь төлжих хандлагатай болж хөвсгөр болдог. Эмчилгээг жирэмсний эрт үед хийх нь амжилттай болдог ба онцгой болгоомжлох хэрэгтэй. Иймд зөвхөн физикийн эмчилгээ (хөлдөөх эмчилгээ ба СО2-лазер) хийнэ. Эсийг хордуулах бэлдмэлүүд – Подофиллин, Подофиллотоксин ба 5 Фтор-Урацил зэргийг жирэмсний үед хэрэглэх хориотой. Тухайн хүнд ямар эмчилгээ хийвэл зохилтойг зөвхөн мэргэжлийн эмч л зааж чадна гэдгийг анхаараарай. Дур мэдэн өөртөө эмчилгээ хийх нь эрүүл мэнд, амь насанд хор хүргэнэ үү гэхээс тус болохгүй.
1 Сэтгэгдэл
chuka chuka
bi erhtei 42 nastai mini anusnii ergen toirond mash ih uragchag garchahlaa haana handah we mash ih zoiwvvrtai
2025.12.22
























