Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд гэр болон орон сууцны хороолол дундах 90 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ил, далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, хийнэ. Ингэхдээ иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан эхний ээлжийн 40 байршилд ажлыг эхлүүлэхээр дүүрэг тус бүрд үе шаттай ажиллаж байна.

Тодруулбал, өнөөдөр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон Сүхбаатар, Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан авто зогсоол барих шаардлагатай байршлуудад ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Чонон бүрт төв” орчимд нэгдсэн, цэгцтэй авто зогсоол байхгүйн улмаас явган хүн болон тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжгүй байдаг. Мөн тус байршил нь хотын төвийн гол гудамж замуудын нэг төдийгүй сургууль орчмын бүс тул түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс иргэдийн санал хүсэлтээр тус байршлын 1800 ам метр талбайд ил авто зогсоол барихаар төлөвлөж байна. Тодруулбал, “Чонон бүрт төв”-ийн зүүн талд ил зогсоол барьж хаалт хийн цэгцлэх нь зөв бол тухайн төвийн урд талын зам дагуух зогсоолыг өөр төлөвлөлтөөр төлөвлөх нь зүйтэй гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тодотгов.

Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай зах орчмын орон сууцны хотхонууд хоорондоо нягт байрладаг тул багахан гарсан талбайгаа авто зогсоол болгосон ч хүрэлцээ муутай байдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээ багатай. Иймээс орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг нэгтгэн тус захын хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлж, их багтаамжийн зогсоол барих нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл одоо байгаа орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг шилжүүлснээр хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээг давхар нэмэгдүүлэх боломжтой болно. Гэсэн хэдий ч дур мэдэн шийдвэр гаргалгүйгээр тухайн орчмын оршин суугчдын саналыг авч нэгтгэхийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тус хорооны Засаг дарга Э.Насан-Очирт үүрэг болголоо.

Түүнчлэн Улаанбаатар хотод байрлах ил зогсоолуудын ердөө долоон хувь нь төлбөр авдаг гэсэн судалгаа гарсан. Иймээс зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд цэгцлэх, журамлах ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байсан юм. 

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан