Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дональд Трамп: Би есдүгээр сарын 11-ний халдлагаас урьдчилан сэргийлэх байсан
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ирэх жил өрсөл­дөхөөр нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп сүүлийн үед олны анхаарлыг байнга татсаар байна. Тэрээр өчигдөр ес­дүгээр сарын 11-ний халд­лагын талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. “Хэрэв би тухайн үед Ерөнхийлөгч байсан бол есдүгээр сарын халдлагыг урьдчилан сэргийлж олон мянган хүнийг хам­гаа­лах байсан.

Энэ нь Ерөн­хийлөгчийн үүрэг” хэмээн тэрээр хэлжээ. Ингэж хэлснээрээ Жорж Бушийг “хайхрамжгүй хандсан” хэмээн шүүмжилсэн. Түүнийг дэмжигчид болон олон нийт Дональдийг есдү­гээр сарын 11-ний халдлагатай холбоотой ямар нэг зүйл мэдэж байгаа гэж найдаж асуулт түүний цахим хаягт илгээж асуусан байна. Дональд Трампийг сошиал ертөнцөд дагах хүмүүс сүүлийн хоёр долоо хоногт эрс нэмэгдэж байгаа ч  Ерөнхийлөгчийн сэнтийд суух боломжгүй хүний жагсаалтанд тэрээр орсон байсан юм. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама хүртэл түүнийг Ерөнхийлөгч болох мэдлэггүй мэт ярьсан удаатай.

Олон нийтийн анхаарлын төвд орох дуртай Дональдийн хувьд бусдын шүүмжлэл болгоныг хүлээж авч, ирэх сонгуулиас өмнө алдаа дутагдлаа арилгах болно гэсэн байр суурь илэрхийлсэн.

Дональд Трамп  ийнхүү олон нийтэд хандан Жорж Бушийг шүүмжилсэн явдал нь түүний рейтинг болон дэмжигчдийн тоог нэмэхгүй, харин ч сөрөг тал ихтэй, өрсөлдөгч ихтэй болж байгаагийн нэг жишээ гэж АНУ-ын сэтгүүлчид дүгнэж байгаа юм. Мөн Дональд Жеб Бушийн талаар ч шүүмжлэл хийсэн. Ах дүү нэг бодлоготой гэх утгатай зүйл ярьж, Жеб Буш АНУ-ын Ерөнхийлөгч болох юм бол ойрын найман жил дайн дажинтай ирээдүй хүлээж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн.

Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгч болох юм бол БНХАУ-тай өрсөлдөх хэмжээний хүчирхэг эдийн засагтай улс орон болгох талаар өгүүлсэн. Магадгүй түүний бизнес сэтгэлгээ улсын эдийн засагт нөлөөлж, амжилт олох ч гадаад бодлого АНУ-ын хувьд хамгийн чухал билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан