Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Абэ Монгол зэрэг Төв Азийн хэд хэдэн улсад айлчилна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагаас эхлэн Монгол зэрэг Төв Азийн хэд хэдэн улсад айлчилна.
Абэ долоо хоногийн хугацаанд Монгол, Туркменистан, Тажикистан, Узбекстан, Киргизстан, Казакстан улсад айлчилна хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихидэ Суга мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Япон улс нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг Монголыг чухал түнш хэмээн үздэгээ илэрхийлээд, цаашдаа дээд хэмжээний уулзалтыг тогтмол хийх замаар улс хоорондын стратегийн харилцааг гүнзгийрүүлэхийг Засгийн газар эрмэлзэж байна гэж Суга мэдэгдсэн байна. Абэ хамгийн сүүлд 2013 онд Монголд айлчилсан юм.
Түүнчлэн Төв Ази бол байгалийн арвин баялагтай, Евразийн төвд байрласнаараа онцгой ач холбогдолтойг Суга тэмдэглэв.
Япон улс Төв Азийн улсуудын хөгжил дэвшлийг хэзээд дэмжсээр ирсэн бөгөөд Ерөнхий сайдын энэ бүс нутагт хийх айлчлал цаашдын хамтын ажиллагаанд түлхэц болох юм” гэж тэрбээр мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагаас эхлэн Монгол зэрэг Төв Азийн хэд хэдэн улсад айлчилна.Абэ долоо хоногийн хугацаанд Монгол, Туркменистан, Тажикистан, Узбекстан, Киргизстан, Казакстан улсад айлчилна хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихидэ Суга мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

0 Сэтгэгдэл