Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
“WikiLeaks” АНУ-ын ТТГ-ын даргын захидлуудыг нийтэлж эхэллээ
АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ дарга Жон Бреннаны төрийн бус байгууллагын цахим шуудангийнх нь захидлуудыг “WikiLeaks” нийтэлж эхэлжээ. Тус сайтанд мэдээлж буйгаар, Бреннан уг и-мэйл хаягийг тагнуу
лын үйл ажиллагаатай холбоотой зарим төсөлд хааяа ашигладаг байсан байна.
Лхагва гарагт нийтэлсэн зургаан баримт бичиг нь Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үе буюу 2007-2008 онд хамаатай аж. “WikiLeaks” цахим хуудсанд онцлон тэмдэглэж буйгаар, энэ үед Бреннаны байгуулсан дүн шинжилгээний “The Analysis Corporation” /TAC/ компани нэр дэвшигч Обамад аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө өгч байсан бөгөөд чухам энэ үеэр Обамагийн Засгийн газрын Хятад, Иран, Афганистан болон Пакистаныг чиглэсэн бодлогын үндэс суурийг томъёолжээ.
Олон нийтэд дэлгэсэн баримт бичгүүдийн дотор хүйтэн дайны дараах болон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараах үед АНУ-ын тагнуулын албанд тулгарч буй сорилтуудын тухай дуусгаагүй нийтлэл байгаа аж. Уг захидалд Бреннан тагнуулын албаны бие даасан байдал нь улс төрийн арга зальд хэзээ ч өртөх ёсгүй гэдгийг шаардсан байна. Захидлын сүүлийн хэсэгт нууц материалууд алдагдах аюултай байгаа талаар дурдсан бөгөөд энэ талаар тэрбээр бичиж дуусгаагүй байна.
Бреннаны 2007 оны 11 дүгээр сард бичсэн бас нэг баримт бичигт Иранд чиглэсэн бодлоготой хамаатай ирээдүйн ерөнхийлөгчид өгсөн зөвлөгөөнүүд байгаа аж.
“WikiLeaks”-ийн нийтэлсэн хоёр захидалд хоригдлуудыг эрүүдэн шүүх хориотой аргуудын талаар дурджээ. Захидлуудын нэг нь Сенатын танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны дарга Кит Бондоос ирсэн байна. Тэрбээр захидалдаа эрүү шүүлтийн хориотой аргуудын жагсаалтад армийн хээрийн командлагчийн оруулаагүй байцаах бүх аргыг зөвшөөрсөн гэж үзэхийг санал болгожээ. Хоёр дахь захидал нь Бондын захидалд дурдсан хориотой аргуудын жагсаалтын тухай хуулийн төсөл аж.
“WikiLeaks” цахим хуудас мөн 2008 онд бөглөсөн Бреннаны намтар бүхий анкетыг, Мэдээллийн баазыг боловсруулах тендерт ялагдаж магадгүйтэй холбоотой ТТГ болон “The Analysis Corporation” компанийн хоорондох хууль, эрх зүйн маргааны талаар мэдээлж, АНУ-ын Нягтлан бодох бүртгэлийн танхимд илгээсэн ТТГ-ын факсыг нийтэлжээ.
Барак Обамаг 2008 оны сонгуульд ялсны дараа Жон Бреннан түүний үндэсний аюулгүй байдал болон терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөх болсон бөгөөд 2013 онд ТТГ-ын тэргүүн болсон билээ.
АНУ-ын ТТГ-ын дарга Жон Бреннаны цахим шууданг хэсэгчлэн хакердсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд урьд нь гарсан юм.
лын үйл ажиллагаатай холбоотой зарим төсөлд хааяа ашигладаг байсан байна. Лхагва гарагт нийтэлсэн зургаан баримт бичиг нь Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үе буюу 2007-2008 онд хамаатай аж. “WikiLeaks” цахим хуудсанд онцлон тэмдэглэж буйгаар, энэ үед Бреннаны байгуулсан дүн шинжилгээний “The Analysis Corporation” /TAC/ компани нэр дэвшигч Обамад аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө өгч байсан бөгөөд чухам энэ үеэр Обамагийн Засгийн газрын Хятад, Иран, Афганистан болон Пакистаныг чиглэсэн бодлогын үндэс суурийг томъёолжээ.

0 Сэтгэгдэл