Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүн амын 25 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэжээ
Хөдөө аж ахуйн салбар Африкийн орнуудын ДНБ-ий гуравны нэг орчим хувийг бүрдүүлж, тус тив дэх ажлын байрын 60 хувийг хангадаг гэж Сенегалын Ерөнхийлөгч Маки Саль Дакар хотод болж буй Африкийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын бага хуралд үг хэлэхдээ мэдээлжээ.
 

“Хөдөө аж ахуйн салбар бол Африкийн гол тулгуур юм. Чухам энэ салбар бидний хүнсний аюулгүй байдлыг хангах, ажлын байр бий болгох, хөгжиж цэцэглэх илүү найдвартай механизмуудын нэг” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Үүний сацуу, Африкийн хөгжлийн банкны олон улсын бага хурлын үеэр нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, “Африкийн хүн амын 25 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж, хоол тэжээлийн дутагдалд оржээ”. Түүнчлэн тус тивийн орнууд жил бүр 35 тэрбум долларын хүнсний бараа импортолдог байна.

Хөдөө аж ахуйн салбарыг өлсгөлөн, ядууралтай тэмцэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих болон ажлын байр бий болгох арга хэрэгслийн хувиар ашиглах боломжийг “Африкийг тэжээе” уриан дор болж буй арга хэмжээнд оролцогсод хэлэлцэж байгаа аж.

Уг бага хуралд эдийн засаг, газар тариалангийн салбар хариуцсан сайд нар, бизнес эрхлэгчид, банкны салбарын мэргэжилтнүүд зэрэг 400 орчим төлөөлөгчид оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан