Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Их Британи улсын цөмийн нөөц улам их болжээ

Их Британийн цөмийн зэвсэг, нэгжийн ширхэг болон нийт үнэ олон улсын төсөөлж байсан дүнгээс хамаагүй их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тус улсад тогтоосон хэмжээ нь 256 тэрбум ам.доллар гэж байсан ч үүнээс давсан тоо гарсан нь дэлхий нийтийг гайхшруулсан байна. Олон улсын цөмийн эрчим хүч, НҮБ-ын Цөмийн хөтөлбөр, нэгж зэвсгийн талаар баталсан хууль журам нь Их Британи улсад зөрчигдсөн байна гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас шалгалт хийсэн байдаг. Гэтэл ердөө гурван жилийн дараа Их Британи улс нууцаар цөмийн зэвсгийн тоо, санхүүжүүлэлтээ хэтрүүлэн, бүс нутагт аюултай байдал үүсгээд зогсохгүй, олон улсын баталсан хууль дүрмийг зөрчсөн бололтой. Уг нь албаныхан Их Британи улсын цөмийн эрчим хүчний тогтоосон үнийн дүнг 167 тэрбум паунд буюу 256 тэрбум ам.доллар байхаар баталсан. Мэдээллийн мөрөөр олон улсын шинжээчид Их Британид албан ёсоор шалгалт хийж, нөхцөл байдалд бодитойгоор хандахаар шийдсэн аж. Шотландын үндэсний намын зүгээс Их Британи улсын газар нутагт сүүлийн жилүүдэд юунд бэлдээд ийм их хөрөнгө мөнгө цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэгт ашиглаад байгааг ойлгохгүй байна хэмээн мэдэгдэж байсан удаатай.  Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерун цөмийн эрчим хүчний төсвийг жилээс жилд нэмж байсан шалтгаан нь юу вэ гэдгийг албаныхан тодруулахыг хүсч байгаа юм.
Сүүлийн жилүүдэд төсвийг нэмэх ганц л шалтгаан байгаа, Их Британи улсад өөр салбарт хөрөнгө оруулалт, төсөв нэмэх нь ашиггүй гэдгийг ажиглагчид дүгнэжээ. Салбарын сайд нь ч энэ талаар хариу тайлбар хийгээгүй. Мэргэжилтнүүд Их Британи улсын цөмийн эрчим хүчний салбарын хөгжил 2060 он хүртэл энэ байдлаар үргэлжилнэ гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэ нь тус улсын ДНБ-д ч сөрөг нөлөө үзүүлсээр байгааг барууны хэвлэлүүд онцолжээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан