Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Halloween” тэмдэглэж байсан залуус нас баржээ
Аравдугаар сарын 31-ний өдрийн нар жаргах үеэс эхлэн үдэш болох үед дэлхий дээрх бүх сүнснүүд цугалж, тэнэдэг учир айл бүр гаднаа хоол тавьж тэднийг дайлдаг гэх үзэл бий. Харин сүнснүүдэд танигдахгүйн тулд хүмүүс баг зүүж, ямар нэг дүрд хувирдаг байдал нь  явсаар “Halloween” буюу Сүнсний баяр гэж нэрлэгдэх болсон гэдэг. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ баяр болж, дэлхий даяараа сүнсний баярыг тэмдэглэж, аймшигт баатрын дүрд хувирцгаасан. Харамсалтай нь, Румын улсын Бечарест хотын нэгэн шөнийн цэнгээний газарт уг баярыг тэмдэглэж байсан залуус амь үрэгдсэн байна.

Тодруулбал, бааранд гал гарч 27 хүн амиа алдаж, 160 гаруй хүн ямар нэг байдлаар бэртжээ. Тиймээс ирэх жилээс энэхүү баярыг дэлхий нийт тэмдэглэхгүй байх, эсвэл бяцхан хүүхдүүдийн хэмжээнд тэмдэглэн өнгөрөөж байх нь зөв гэж тус улсын хэвлэлүүд онцолсон байна. Мөн тус улсын цагдаагийн газраас “Сүнсний баярын өдөр насанд хүрсэн залуус тамхи татан, нэгнээ уруу татах, эмх замбараагүй байдал олширч, гэмт хэргийн гаралт ихэсдэг” талаар мэдээлэл хийжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан