Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
9268 дугаар чиглэлийн А-321 онгоцны зорчигчдын хайрын түүх

Оросын иргэний агаарын тээврийн А-321 нисэх онгоц Египетийн Синайн хойгт осолдож 224 хүний амь үрэгдэн Орос орон даяар гашуудал зарлалаа. Энэ аймшигт осол олон арван гэр бүлийг өнчрөл хагацалд учруулсан бол гэр бүлээрээ явж байгаад бүгд амь эрсэдсэн явдал ч байна. Онгоцны сүйрэл агуу хайрын олон арван түүхийг хараар төгсгөж байна. “Комсомольскай правда” сонин “Хэн нэгэн нь хуримынхаа 10 жилийн ойг тэмдэглэж, нөгөө нэг нь төрсөн өдрөө халуун оронд ёслох гэж, олонхи нь хүүхдүүдтэйгээ бүр бага насны хүүхэдтэйгээ явж байжээ. Зарим нь анх удаагаа гадаадад зорчиж явсан ч байна. Харамсалтай нь.....” гэж бичжээ.

Татьяна Громова хувийн сайтдаа нисэх буудлын цонхоор нисч бууж байгаа онгоцнуудыг харан зогсч байгаа бяцхан охиныхоо гэрэл зургийг тавьсан байна. Дарина охин энэ нислэгийн хамгийн гол, хамгийн залуу зорчигч байжээ. Тэрээр ердөө аравдугаар сарын 26-нд 10 сар хүрээд байлаа.
Нислэгийн хамгийн гол зорчигч Дарина Громова

Алексей, Татьяна Громова хоёр охин Даринатайгаа

Псков мужийн амбан захирагчийн орлогч Александр Копылов эхнэр Еленагийнхаа аравдугаар сарын 27-ны төрсөн өдрийн бэлэг болгож Шарм-Эль-Шейх амралт руу дагуулж явжээ.

Ердөө өнгөрсөн жил хурим хийсэн, 25 настай Юлия Булаева мөн энэ онгоцонд явжээ.

Өнгөрсөн жил хуримласан Илья болон Влада Сакерина нар аравдугаар сард хамтаараа аялалд гарсан нь энэ. Тэд хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд сайтад оржээ.

Леонид Мнацаканов энэ жилийн зургадугаар сард эхнэр авчээ. Ирэх арваннэгдүгээр сард 40 хүрэх байсан Леонид хуримнаасаа хойш хагас жил ч бололгүй хагацах нь энэ.

Юрий Шеин, ольга хоёр хамтын амьдралынхаа 10 жилийн ойг тэмдэглэхээр Египетийг зорьсон байна. Тэнд хүүхдүүдтэйгээ хамт ниссэн нь энэ. Тэд гэрээдээ буцаж явахдаа хамгийн сүүлийн зургаа сайтад оруулжээ.

Юрий гурван настай охин Настягаа тэврээд.

Елена Родина, Александр хоёр яг нэг жилийн өмнө гэрлэж хуримынхаа нэг жилийн ойг далайд өнгөрүүлэхээр шийдэж Египет явсан байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Елена 35 хүрэх байлаа.

Ирина Завгородняя нөхөр Александртайгаа ямагт аялдаг байж. Тэдний гол үзэл бол аялал бол амьдрал.
Ирина хамгийн сүүлд “Гэрээдээ буцлаа, хүйтэн рүүгээ” гэж онгоцноос бичжээ.
Михаил Крылов, Света хоёр хэдэн жилийн өмнө гэрлэж охин Кристина нь арван нэгдүгээр сарын 18-нд 10 нас хүрэх байлаа. Тэр гурав гайтай онгоцонд хамт явжээ.

Дмитрий болон Ирина Орлеанское яг нэг жилийн өмнө гэрлэж хоёр дахь бал сараа Египетэд өнгөрүүлээд гэрээдээ буцаж явсан.

Александр Черновын найзуудын хэлсэнээр бол тэрээр гэрлэх санал тавихаар Евгения Явсиныг Египетэд зориуд дагуулж явсан гэнэ.
huurhii dee ym maani bad ni hum
хөөрхийс, лалын улсаас зайлахгүй
hairan humuus...r.i.p.
Denduu iheer haramsaj bn ene osoluu alan hydagchidin hiisen allaguu hairan saihan humuus huurhii bytshan urs nulimas min uurin erehgui garlaa tewchsengui
ebii ebii yasn haramsaltai yum be um ma ni bad ni hum um amgalan baih boltugai

Оросын иргэний агаарын тээврийн А-321 нисэх онгоц Египетийн Синайн хойгт осолдож 224 хүний амь үрэгдэн Орос орон даяар гашуудал зарлалаа. Энэ аймшигт осол олон арван гэр бүлийг өнчрөл хагацалд учруулсан бол гэр бүлээрээ явж байгаад бүгд амь эрсэдсэн явдал ч байна. Онгоцны сүйрэл агуу хайрын олон арван түүхийг хараар төгсгөж байна. “Комсомольскай правда” сонин “Хэн нэгэн нь хуримынхаа 10 жилийн ойг тэмдэглэж, нөгөө нэг нь төрсөн өдрөө халуун оронд ёслох гэж, олонхи нь хүүхдүүдтэйгээ бүр бага насны хүүхэдтэйгээ явж байжээ. Зарим нь анх удаагаа гадаадад зорчиж явсан ч байна. Харамсалтай нь.....” гэж бичжээ.

Татьяна Громова хувийн сайтдаа нисэх буудлын цонхоор нисч бууж байгаа онгоцнуудыг харан зогсч байгаа бяцхан охиныхоо гэрэл зургийг тавьсан байна. Дарина охин энэ нислэгийн хамгийн гол, хамгийн залуу зорчигч байжээ. Тэрээр ердөө аравдугаар сарын 26-нд 10 сар хүрээд байлаа.
Нислэгийн хамгийн гол зорчигч Дарина Громова

Алексей, Татьяна Громова хоёр охин Даринатайгаа

Псков мужийн амбан захирагчийн орлогч Александр Копылов эхнэр Еленагийнхаа аравдугаар сарын 27-ны төрсөн өдрийн бэлэг болгож Шарм-Эль-Шейх амралт руу дагуулж явжээ.

Ердөө өнгөрсөн жил хурим хийсэн, 25 настай Юлия Булаева мөн энэ онгоцонд явжээ.

Өнгөрсөн жил хуримласан Илья болон Влада Сакерина нар аравдугаар сард хамтаараа аялалд гарсан нь энэ. Тэд хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд сайтад оржээ.

Леонид Мнацаканов энэ жилийн зургадугаар сард эхнэр авчээ. Ирэх арваннэгдүгээр сард 40 хүрэх байсан Леонид хуримнаасаа хойш хагас жил ч бололгүй хагацах нь энэ.

Юрий Шеин, ольга хоёр хамтын амьдралынхаа 10 жилийн ойг тэмдэглэхээр Египетийг зорьсон байна. Тэнд хүүхдүүдтэйгээ хамт ниссэн нь энэ. Тэд гэрээдээ буцаж явахдаа хамгийн сүүлийн зургаа сайтад оруулжээ.

Юрий гурван настай охин Настягаа тэврээд.

Елена Родина, Александр хоёр яг нэг жилийн өмнө гэрлэж хуримынхаа нэг жилийн ойг далайд өнгөрүүлэхээр шийдэж Египет явсан байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Елена 35 хүрэх байлаа.

Ирина Завгородняя нөхөр Александртайгаа ямагт аялдаг байж. Тэдний гол үзэл бол аялал бол амьдрал.
Ирина хамгийн сүүлд “Гэрээдээ буцлаа, хүйтэн рүүгээ” гэж онгоцноос бичжээ.
Михаил Крылов, Света хоёр хэдэн жилийн өмнө гэрлэж охин Кристина нь арван нэгдүгээр сарын 18-нд 10 нас хүрэх байлаа. Тэр гурав гайтай онгоцонд хамт явжээ. 
Дмитрий болон Ирина Орлеанское яг нэг жилийн өмнө гэрлэж хоёр дахь бал сараа Египетэд өнгөрүүлээд гэрээдээ буцаж явсан.

Александр Черновын найзуудын хэлсэнээр бол тэрээр гэрлэх санал тавихаар Евгения Явсиныг Египетэд зориуд дагуулж явсан гэнэ.
0 Сэтгэгдэл
2015.11.03
2015.11.03
2015.11.02
2015.11.02
2015.11.02























