Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АНУ Афганистанд 43 сая ам.доллараар ШТС барьсан гэв
АНУ-ын Пентагон Афганистан улсад зориулж 43 сая ам.доллар зарцуулсан талаар тайландаа дурджээ. Энэ мөнгөн дүнгээр АНУ тус улсад шатахуун түгээх станц барьж өгсөн гэж тайлбарлаад байгаа юм. Харин өнөөдөр Афганистан улсад одоог хүртэл гар худаг ашиглаж байна.

Жон Сопко энэхүү үйл явдлыг мөрдөж, суддаад АНУ-ын 43 сая ам.доллаар шатахуун станц байгуулсан гэсэн байж. Гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай энэхүү төсвийн илүү зардал хаагуур үрэгдэж дууссан таалаар шалгахаа тэрээр мэдэгдээд Засгийн газарт албан бичиг хүргүүлжээ. Афганистан улсын сэргээн босголтонд зарцуулагдах төсвийг хянаж байгаа байцаагчийн хувьд ямар учиртай мөнгө болохыг олж тогтоохоо илэрхийллээ. Пакистанд нэг шатахуун түгээх станцыг 306 мянгаас 500 мянган ам.долларт багтаан барьдаг гэсэн баримт бий. Харин Афганистан улсад яагаад 140 дахин илүү зардал урсаж байгааг олж мэдэхийг хүсчээ.

ОХУ-ын сэтгүүлчид “АНУ лалын дайчдад зарцуулж байгаа мөнгөний эх үүсвэрийн үзүүр энэ байна. Төсөвт мөнгө оруулах нэрийдлээр ийнхүү завшиж байгаа нь АНУ-ын эдийн засагт ч тэр Гадаад бодлогод ч тэр хар толбо үлдээсэн зүйл олны анхаарлыг татлаа” хэмээн мэдээллэж байна. Пентагоны зүгээс шатахуун түгээх станцын сургалт зохион байгуулах, ажилтнуудыг бэлтгэх явцад 30 сая ам.доллар зарцуулагдсан талаар хариу тайлбар хийсэн боловч энэ нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг албаныхан хэлэх боллоо.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан