Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Умард Солонгос гадаадад ажиллагсдынхаа хөдөлмөрийг мөлждөг

Умард Солонгос гадаадад хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийнхээ хөдөлмөрийг мөлжиж хөлждөг гэж НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Марзуку Дарусман БНАСАУ-ыг буруутгасан байна. Умард Солонгосын 50 гаруй мянган иргэн Хятад, Африк, Европ, Ойрхи Дорнодын орнуудад хөдөлмөр эрхэлж хоногт 20-иос доошгүй цаг ажиллан, сард ердөө хоёрхон өдөр амардаг гэж илтгэлд дурджээ. Тэдний олонхи хангалттай хооллож чаддагүй ч барилга, ойн аж ахуй, уул уурхай, оёдлын үйлдвэрүүдэд ажиллаад ямар ч хөлс авдаггүй, харин Ким Чен Уны засаг захиргаа эдний хөдөлмөрийн хөлсөнд жил бүр 2.1 хүртэл тэрбум доллар авдаг гэсэн байна. Пеньяны засаг захиргаа ийм байдлаар иргэдээ гадаадад хүнд хөдөлмөр эрхлүүлэн хөдөлмөрийг нь мөлжиж хөлсийг нь завшдаг гэж Дарусман тэмдэглэжээ.
БНАСАУ-ын засаг захиргаа энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

0 Сэтгэгдэл