Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Их Британи Дэлхийн I дайнд амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ
Их Британи улсын эзэн хааны гэр бүл, Ерөнхий сайд, парламентын гишүүд гээд улс төрийн болон эрх баригчид бүгд өнгөрсөн амралтын өдөр Дэлхийн I дайнд амиа алдсан нийт 700 мянган Их Британи улсын дайчдад төрийн дээд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөжээ. Тухайн үед нийт 17 сая хүн дэлхий дахинаа амиа алдсан харамсалтай тоо баримт байдаг билээ.

Хамгийн сүүлд 1970 онд Дэлхийн I дайнд амиа алдсан британи цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж байсан удаатай. Гэвч жилээс жилд төрийн өндөрлөгүүд үүнийг мартсан бололтой, ар гэрийнхэн болон ач, зээ нар нь харамсч явдаг талаарх мэдээлэл сүүлийн саруудад тус улсын цахим ертөнцөөр хэсүүчлэх болсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Их Британи улсын хувьд дахин ийм түүхэн дайнд оролцох ямар ч сэдэл, бодол байхгүй байгааг үе, үеийн эрх баригч, залуу үедээ сануулан хэлжээ. Аливаа дайн Их Британид ашиг өгч байсан түүх байхгүй гэдгийг II Элизабет хатан хаан хэлснийг нь“BBC”агентлаг уламжилсан аж. Ерөнхий сайд асан Тони Блэйр, одоогийн Ерөнхий сайд Дэвид Камерун нар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цэцэг өргөсөн нь өргөн хэмжээний үйл явдал болсныг харуулсан талаар CNN агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл