Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Сирид гэх зургийн “цаана”
Иргэд нь цагаачилж, Европын улс орнууд руу дүрвэн зугтаж, эзэнгүй хот, суурин газрууд гээд Сирид нөхцөл байдал хүнд байна. Лалын дайчид гэх террористууд хотуудад  нь хяналт тогтоож эхэлснээс үүдэн байдал өдөр өдрөөс дордсоор. Тэдний эзэлсэн, хяналтандаа байлгаж буй бүх хот, суурин газар ямар нэг байдлаар газрын тосны цооног, эх үүсвэртэй. Сирийн Аллепо, Ракка, Табках зэрэг хотод бүрэн хяналт тогтоогоод байгаа лалын дайчдын эсрэг Ерөнхийлөгч Башар Аль-Ассад  нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хамт тэмцэж байна. Их гүрнүүд эдгээр хоёр улсын тэргүүнд дэмжлэг үзүүлэх ёстойг Туркэд болж буй “Их-20”-ийн уулзалтаар онцлон хэлсэн.

Сирийн энгийн номхон иргэд Францын бөмбөгдөлтөнд өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь үнэн. Гэхдээ он цаг хугацааны хувьд яг хэзээ гэдэг нь тодорхойгүй, баталгаагүй зүйлс байгаа юм.

Өмнө нь бичиж байсан бичлэг болохыг ч үгүйсгэхгүй. Учир нь жилийн энэ улиралд Сирид сэрүүн орсон байдаг бөгөөд тэдгээр бөмбөгдүүлж байгаа бичлэг дээрх зураг дүрсээс харвал дулааны улиралд байх өндөр магадлалтай талаар цэргийн шинжээчид тайлбарласан. Франц учир зүггүй Сирийг бөмбөгдөж байгаа мэт яриа газар аваад байгаа нь буруу. Сирийн газар нутагт байрлаж байгаа лалын дайчид байрлах тодорхой бүс нутаг, цэгүүдэд, цэргийн бааз, зэвсгийн агуулахад бөмбөгдөх ажиллагааг явуулсан нь үнэн. Сирийн нутгийн Турктэй хиллэх хойд хэсгийн найман томоохон хот, 17 тосгоныг эзлээд байгаа гэсэн мэдээллийг өмнө нь хэлж байсан. Үүнийг дэлхий нийт мэдээд хагас жил болж байгаа. Харин гол тулаан Сирид явагдаж байгаа гэсэн буруу ойлголт байх шиг байна. Ирак, Сири, Туркийн хил дээр гол тулаан болж буй. Иракийн хувьд бүрэн хяналт алдагдсан. АНУ Иракийн армид туслахгүй байгааг олон улсын зүгээс шүүмжилсэн ч тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан