Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятадын түшмэлүүдийг гольф тоглох, нууц амрагтай байхыг хориглолоо
Хятадын эрх баригчид авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд төрийн албан хаагчдыг ёсзүйтэй байлгах үүднээс шинэ журам гаргасан байна. Энд “Намын гишүүд олон нийтийн болон хувийн эрх ашгаа ялгаж, нийгмийн сайн сайхны төлөө шударгаар цуцалтгүй хөдөлмөрлөх ёстой” гэж заан ХКН-ын 88 сая гишүүнд тараасан гэж мэдээлжээ.
Намын гишүүд ёс суртхуунтай байх ёстой гээд тансаг хоол зооглох, гольф тоглох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа тогтоох, нууц амрагтай болж гэр бүлээ мэхлэхийг хоригложээ.
Үүний зэрэгцээ албаны зүйлсийг хувийн зорилгоор ашиглах, нууц задлах, хувийн ажлаа албаны байдлаа ашиглан бүтээх зэргийг хатуу хориглосон байна.
Си Зинпинь 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараанаас авлига хээл хахуультай тэмцэж ийм зөрчил гаргасан л бол төрийн албаны хамгийн бага тушаалаас эхлээд өндөр албаныханыг ч хайр найргүй цээрлүүлж байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр төрийн албан тушаалтнуудын тансаглалыг болиулахаар шийдвэрлэж авсан олон арга хэмжээний нэг нь 2014 оноос гольфийн шинэ талбай байгуулахыг хориглосон юм.
Хятадын эрх баригчид авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд төрийн албан хаагчдыг ёсзүйтэй байлгах үүднээс шинэ журам гаргасан байна. Энд “Намын гишүүд олон нийтийн болон хувийн эрх ашгаа ялгаж, нийгмийн сайн сайхны төлөө шударгаар цуцалтгүй хөдөлмөрлөх ёстой” гэж заан ХКН-ын 88 сая гишүүнд тараасан гэж мэдээлжээ. Намын гишүүд ёс суртхуунтай байх ёстой гээд тансаг хоол зооглох, гольф тоглох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа тогтоох, нууц амрагтай болж гэр бүлээ мэхлэхийг хоригложээ.

0 Сэтгэгдэл