Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Манай гаригийн хамгийн үсэрхэг охин

Тайландын нийслэл Бангкокийн дагуул хотод амьдардаг 11 настай Супатра Сасупфан манай гариг дэрэх хамгийн үсэрхэг охин болж дээд амжилтын Гиннесийн номд оржээ.

Түүний бүхий л нүүр, чих, гар хөл, нуруу бүхэлдээ үсээр бүрхэгдсэн яг л чоно шиг. Хамгийн сонирхолтой нь охин үүндээ ердөө ч гутардаггүй, харин ч энэ төрхөөрөө алдаршсандаа бахархдаг байна. ”Алдарт Гиннесийн номд орсондоо ёстой аз жаргалтай байна. Олон хүн энэ номд орох гэж хичээж зүтгэдэг шүү дээ. Гэтэл надаас хэдхэн асуулт асуугаад л бүртгэж авсан” гэж тэр ярьж байна.
Супатра охин Амбрасын синдроом гэдэг өвчнөөр өвчилсөн манай гаригийн 50 хүний нэг. Гэхдээ охин энэ өвчнөөсөө болж ямар нэгэн зовиур байдаггүй гэжээ. Ганцхан нэг хэсэг хүмүүс түүнийг сармагчин гэж хочилдог байснаа одоо больчихсон гэнэ.
Хүмүүсийн тэгэж хэлэхэд дасчихаж дээ. Тэр бүү хэл нүүрэн дэх үс минь ч надад мэдрэгддэггүй, яахав хэзээ нэг арилах байх л даа  гэж байна.

Супатра охин үеийнхнийхээ л нэгэн адил усанд сэлэх, бүжиглэх, найзуудтайгаа тоглох дуртай. Математикт сонирхолтой энэ охин бас нөхөддөө тусалдаг гэнэ. Би эмчийн мэргэжил эзэмшиж  хүмүүст тусалдаг хүн болно гэж охины хэлснийг Daily Mail иш татжээ.

Аав нь охиныг  нэг сартай байхдаа  амьсгалж чаддаггүй байсан, тэгээд хоёр настайдаа хоёр ч мэс засал хийлгэж сайжирсан. Охиноо бусад хүүхдүүд шоглож, доромжлох вий дээ гэж их санаа зовдог байсан, харин охин минь бусадтай үерхэн найзалж  олон найзтай болсон гэж ярьжээ. Охины нүүрэн дэх үсийг хусдаг ч маш хурдан ургадаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан