Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ-ын хариуцлагагүй бодлогыг буруутгав
“Терроризмтой тэмцэхийн оронд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг дэмжсэнээрээ, “Лалын улс”-ын хүчирхэгжсэнд АНУ тодорхой хэмжээгээр буруутай” гэж Сирийн асуудалд Оросын гүйцэтгэх үүрэгт өгсөн Барак Обамагийн үнэлгээнд тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев тайлбар өгсөн байна.

“Асадыг дэмжихэд Москва өмнө нь анхаарлаа хандуулж байсан бол, Египетийн Синайн хойгт болсон Оросын зорчигч тээврийн “A321” нисэх онгоцны ослоос үүдэн хандлагаа өөрчлөх биз” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна.
“АНУ-ын хариуцлагагүй бодлого “Лалын улс” хүчирхэгжсэнд зарим талаар буруутай. Терроризмтой тэмцэх хамтын хүчин чармайлтад төвлөрөхийн оронд, Сирийн хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Башар Асадтай тэмцэхийг АНУ болон холбоотнууд нь шийдсэн” гэж Медведев хэлжээ.
“Аль-Каида” босогчдын бүлэглэл хүчээ авахад АНУ хувь нэмэр оруулж, тэр нь тус улсад 2001 оны 9 дүгээр сарын 11-нд террорист халдлага болоход хүргэсэн. Холбоотнуудыг “тэд, бид” гэж хуваах биш, хамтарсан хичээл зүтгэлээр терроризмтой тэмцэх хэрэгтэй гэдгийг энэ хэрэг явдлууд харуулж байна гэж тэрбээр нэмж хэлэв.

0 Сэтгэгдэл
зОЧИН
АМЕРИК Ч БҮР ЦАЙЧИХСАН ЛУЙВАРЧИН ШИВ ДЭЭ.
2015.11.23