Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бельги улсад тусгайгийнхан 16 хүнийг баривчиллаа
Франц улсын нийслэл Парис хотод болсон террорист халдлагатай холбоотой гэх сэжигтэн 16 хүнийг Бельгийн цагдаа тусгай хүчнийхэн баривчилсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Мөн хилийн хараа хяналтыг сайж­руулж, сэжигтэй этгээ­дүү­­­дийн байсан газарт нэгжлэг хийсэн боловч нэг ч тэсрэх бөмбөг, зэвсэг олдоогүй гэнэ.

Магадгүй тэд халдлагын дараа өөр улс орон руу зугтах, орогнохоор төлөвлөж байсан бололтой. Европын холбооны улс орнууд хараа хяналтаа сайжруулж цэрэг цагдаагийн тусгай хүчин нь бэлэн байдалд ажиллахыг анхааруулсаар байгаа. Ажиллагааны үеэр цагдаа тусгайгийнхнаас эрсдээгүй бөгөөд баривчилсан 16 хүний талаархи мэдээллийг одоохондоо нууцалж байгаа юм. Гэхдээ Сирийн лалын дайчид байх магадлал өндөр гэдгийг ч албаныхан хэллээ. Сэжигтнүүд Бруссел хотоос Чарлерой руу нэвтрэх гэж байсан нь тогтоогдсон. Хурдны галт тэргээр зорчдог байсныг мөрдөгчид олж тогтоожээ. Брусселд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Бельгийн Ерөнхий сайд Чарлес Мишэл их сургууль болон дунд сургуулиудыг түр хааж, хичээлийг завсарлуулах үүрэг даалгавар өгөв. Мөн хотын метроны буудлуудыг хаажээ. Энэ долоо хоногтоо Бруссел хот хаалттай байх нь. Брусселийн цагдаа тусгай хүчнийхэн болон цэргийнхэн харуул хамгаалтад гарч, олон нийтийн газар, бүх нийтийн үйлчилгээний төвүүдийг ч хаажээ. Онцгой байдал зарласан шиг л байгааг тус улсын иргэд ярьж буйг хэвлэлүүд мэдээлж байна. Бельгийн хотууд болон хилийн бүс өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Бельгийн Тагнуулын төв газраас Парис хотод болсон шиг халдлага дахин хэд хэдэн газар болохгүй гэх баталгаа байхгүй тул анхаарал, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна. Грек улсад ч гэсэн лалын дайчид террористуудаа илгээсэн бөгөөд удахгүй Европын улс орнуудад халдлага үйлдэнэ, олон хүний амийг авч одно гэсэн мэдээлэл ч гарсаар байгаа юм. Грек улсад лалын дайчдын гишүүн Мохаммед  Аль Махмод гэгч этгээд нэвтэрсэн болохыг тогтоожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан