Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Тунис улсад аймшигт халдлага болж 15 хүн амиа алджээ
Тунис улсын Ерөнхийлөгчийн харуул хамгаалалтын автобус дэлбэрч15 хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Энэхүү халдлагаар уг нь Тунис улсын Ерөнхийлөгчийг хөнөөх гэж байсан бололтой. Ерөнхий сайдын байшингийн гадаа Ерөнхийлөгчийн харуул хамгаалалтынхан автобусаа байрлуулах гэж байхад дэлбэрэлт болсон гэдгийг албаныхан өгүүлсэн байна.
Тунис улсын цагдаа тусгайгийнхан хэргийг шалгаж байгаа бөгөөд террорист халдлага болохыг олж тогтоогоод байна. Гэхдээ хэргийг үргэлжлүүлэн мөрдөж, ямар гэмт хэрэгтэн дээрх халдлага, дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгийг олж тогтоохоор ажиллаж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. 2011 оны Арабын хувьсгалаас хойш Тунис улсад иймэрхүү томоохон хэмжээний нарийн зохион байгуулалттай террорист халдлага болж байгаагүй юм. Энэ үеэр лалын дайчид Тунис улсад дээрх халдлагыг үйлдсэн гэж мэдэгдэж амжив.
Харин хэвлэлээр лалын дайчид энэхүү халдлагыг үйлдэх ямар ч утга учир байхгүй, сэжигтэй гэх хүмүүс ч хэргийнгазар байгаагүй бололтой. Тэдний хэлж байгаагар энэ бол зүгээр лалын дайчид хэргийг өөрсдөө үүрч бусдад гайхуулах гэсэн оролдлого гэдгийг Тунисийн албаныхан өгүүлсэн. Ямартай ч хэргийг шалгаж дуусаагүй байна.

0 Сэтгэгдэл