Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятадууд бүх тивд үл хөдлөх хөрөнгө худалдан авч эхэлнэ
Хятадын хөрөнгө оруулагчид гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таван жилийн хугацаанд 73 тэрбум зарцуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд нөлөөлөх аж. Бээжингийн эрх баригчид эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчилж байгаа билээ. Үл хөдлөх хөрөнгийг эрчимтэй худалдан авах бодлогыг бүтцийн шинэчлэлийн гол заалтуудын нэг болох Хятадын эдийн засгийг солонгоруулах хөтөлбөрт оруулжээ.

Хятадын даатгалын компаниуд гадаадад үл хөдлөх худалдан авахад 2020 он хүртэл 73 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа тухай “DTZ/Cushman & Wakefield” компани мэдээлсэн байна. Тус компанийн судалгаанд дурдсанаар, дэлхийн санхүүгийн зах зээлд саяхан үүссэн тогтворгүй байдал нь Хятадын даатгалын компаниудыг үл хөдлөх хөрөнгөд хөрөн оруулах бодлогынхоо хэрэгжилтийг түргэтгэхэд хүргэсэн байна. Энэ бодлогын гол зорилго нь одоогийн байдлаар ихэнх нь дотоодын үл хөдлөх хөрөнгөөс бүрддэг үл хөдлөх хөрөнгийн багцыг солонгоруулах юм.
“DTZ” компанийн ажиглагчдын мэдээлж буйгаар, Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалтын гол объект нь Сингапур, Токио болон Сидней хот болох бол Европт Лондон, Берлин, Франкфурт, Парис болох аж. Америкт уламжлалт Нью-Йорк хотоос гадна Чикаго, Лос-Анжелес, Сан-Франциско, Вашингтон болон Торонто хотын үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах аж.

0 Сэтгэгдэл