Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Гамлетыг Н.Наранбаатар найруулна
Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг Монголын театрт хоёр дахь удаагаа тавих гэж байна. Жүжгийг найруулан тавих найруулагчдын дунд нээлттэй тендер зарлаж түүнд манай театрын сор болсон Ч.Найдандорж, Б.Баатар, Н.Наранбаатар, Ч.Түвшин, Б.Мөнхдорж гэх таван найруулагч өөрсдийн бичсэн төслийг УДЭТ-т өнгөрсөн сарын турш материалаа илгээжээ. Өнгөрсөн баасан гаригт УДЭТ-т тендерийн шалгаруулалт нээлттэй болсон бөгөөд “Гамлет”-ийг Н.Наранбаатар найруулахаар болж “Тэнгэрийн хүү”, “Хайртай бол эргэж хараарай”, “Би эр хүнд хайртай”, “Бооцоо” жүжгээс найруулагч Н.Наранбаатарын чадварыг харж болох билээ. Н.Наранбаатарын танилцуулсан төслийн гол онцлог нь “Гамлет” жүжгийг орчин үеийн талаас харуулж үзэгчдэдээ хүргэхээр зорьсон гэнэ. “Гамлет” жүжгийн санхүүжилтийг 100 хувь театраас гаргах юм. Жүжгийн дүрийн шалгаруулалт энэ сарын 25-наас эхэлнэ.

Манай театрын хувьд дэлхийн сонгодог бүтээлийг тайзандаа 1979 онд анх Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, гол дүрд нь Ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байсан юм. Шекспир энэ зохиолдоо Английн нийгмийн амьдралыг дүрслэж энэ үеийн Английн хамаг бузар булхай болгоныг нэг дор үзүүлсэн жүжгийн гол дүр Гамлет, түүний авга ах Клауди, эх Гертугта, хайрт бүсгүй Опелиа болон ядуу оюутан Гродизя Лиарт нарын үйл явдал гардаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан