NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Гаалийнхны булай захаасаа илэрч 75 байцаагчийг мөрдөн шалгаж байна

Энэ оны эхний 10 сарын байдлаар “Буянгы гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэсэн сайхан уриатай манай гаальчдаас хууль зөрчсөн 75 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа юм байна. Энэ хугацаанд гаалийн ажилтнууд 2800 удаа захиргааны зөрчил гаргажээ.
Гаалийн ерөнхий газрын дөрвөн албан хаагчийг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбон шалгаж байна. Энд ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа юм байна.
Одоогоор энэ хүмүүсийг цагдан хориогүй батлан даалтад, гадуур шалгаж байна. Үүнээс гадна ГЕГ-ын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн давхар шалгаж эхэлжээ.
Ер нь зөвхөн ГЕГ-аас гэхэд л найман албан тушаалтныг хуулийнхан одоо шалгаж байгаа юм байна.
Даргынхаа төрсөн өдрөөр телевизор бэлэглэхээсээ ичдэг, "Дээрээс нь бас цалин өгдөг юм уу" гэдэг улс аргагүй ээ. Нэг ингэх нь болсон. Даргаас нь эхлээд үүдний жижүүрийг нь хүртэл халаад орвонгоор нь шинэчлэх хэрэгтэй

Энэ оны эхний 10 сарын байдлаар “Буянгы гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэсэн сайхан уриатай манай гаальчдаас хууль зөрчсөн 75 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа юм байна. Энэ хугацаанд гаалийн ажилтнууд 2800 удаа захиргааны зөрчил гаргажээ.
Гаалийн ерөнхий газрын дөрвөн албан хаагчийг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбон шалгаж байна. Энд ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа юм байна.
Одоогоор энэ хүмүүсийг цагдан хориогүй батлан даалтад, гадуур шалгаж байна. Үүнээс гадна ГЕГ-ын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн давхар шалгаж эхэлжээ.
Ер нь зөвхөн ГЕГ-аас гэхэд л найман албан тушаалтныг хуулийнхан одоо шалгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
2015.12.04
























