Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Оросын хар тамхины наймаачныг Монгол руу нэвтрэх гэж байхад нь барьжээ

ОХУ-ын харьяат, тажикийн иргэн 44 настай, хар тамхины наймаачин нэгнийг Монгол Улс руу нэвтрэх гэж байхад нь саатуулан барьсан байна.
Кемеров мужийн Кузбасст их хэмжээний хар тамхи наймаалж байсан хэргээр 2014 онд баривчлагдаад байсан түүнийг тун удахгүй болох шүүх хурлын өмнө цагдан хорихоос батлан даалтад гаргаад байсан юм байна. Гэтэл тэрээр үүнийг ашиглан Монгол руу зугтаж нуугдах гэж байсныг нь ийн саатуулжээ.
“Түүнийг эрэн сурвалжилж байсны дүнд улсын хил давахаас нь өмнө, хилээс ердөө хэдхэн метрийн зайд саатууллаа. Гэмт этгээд гадаадад нуугдан хариуцлагаас мултрах гэж байсан” гэж ОХУ-ын Кемеров мужийн ДХГ-ын хэвлэлийн албаны ажилтан Павел Подбородников мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл