NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Аялал жуулчлалын салбарын “Golden Compass” шалгаруулалт үргэлжилж байна
Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан Монголын аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2015” үйл ажиллагааг БОНХАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тэгвэл аялал жуулчлалын салбарынхан уг арга хэмжээг талархан хүлээж авч, шалгаруулалтын эхний шатанд нийт нийт 66 материал ирүүлсэн байна. 12 сарын 18-нд “Шилдэг фестиваль”, “Гадагшаа аялуулдаг шилдэг компани”, “Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага”, “Шилдэг орон нутгийн аялал жуулчлалын ТББ”, “Шилдэг хоноглох байр” зэрэг 9 төрөлд шилдгүүд тодорно.

Уг шагналын үйл ажиллагааны зорилго нь:
• Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан урамшуулж шагнах, олон нийтэд таниулах.
• Салбарынхаа хамт олонд урам зориг өгөх, тухайн чиглэлд бий болсон шилдэг санаачилга, ололт амжилт, бүтээн босголт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг хуваалцах.
• Аялал жуулчлалын салбарт үйлчилгээний мэргэшсэн зөв стандарт тогтоох.
• Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Дэлхийн стандартад хүргэх, олон улсын зах зээлд гаргах.
• Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өсгөх, олон нийтийг аялал жуулчлалын салбарын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах.
• Шалгарсан шилдгүүдийн нэр хүндийг салбарт болон олон нийтийн дунд өргөнөөр сурталчлах юм.
Шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнийг аялал жуулчлалын салбарын оролцогч талуудаас жигдхэн оролцуулж, хараат бус байхаар шийджээ. Шүүгчид олон улсын тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн TraveLife байгууллагаас гаргасан тогтвортой аялал шалгуур үзүүлэлтийн Монголд зориулсан загвараас санаа авсан шалгуурууд, хамтран ажиллагч байгууллагуудын тодорхойлолт, нийгмийн хариуцлага буюу тухайн орон нутагт оруулж байгаа нэмэр, байгаль орчны хамгаалалтын болон соёлын өвийн хамгаалалтын ажил, салбарт эерэг нөлөө болохуйц шинэлэг, шилдэг туршлагыг анхаарахаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том онлайн плaтформ болох TripAdvisor дахь сэтгэгдлүүдийг тусгаж ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл