Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Сархад савнаасаа бусдыг дийлж байна
Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг. Та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, иргэд байгууллагаас зам тээврийн осол хэргийн холбогдолтой ирүүлсэн 10564 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх 11 сартай харьцуулахад 10,9 хувиар өссөн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2372 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий боловч тухайн сард согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 143 тохиолдол бүртгэгдэж, согтуу жолоочийн буруугаас 4 хүний амь нас хохирч байсан байна.
“2013, 2014” оны 11 сарын тоон мэдээг 12 сартай харьцуулан харуулав:

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явдаг гэдгийг санах хэрэгтэй.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэх, нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхнийг нь дуудан хүлээлгэн өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна.

“Архинаас аюул, сархдаас самуун үүсдэг” гэдэг ардын үгийг санаж согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
0 Сэтгэгдэл