NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
“Талын өв залгамжлагчид” Монголын баруун нутгаар аялана
“Вести.ru” цахим хуудсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Талын өв залгамжлагчид” олон улсын төсөлд оролцогсод ээлжит аялалдаа гарчээ. Тэд шинэ аяллаа “Ex-PRO” экстрим аяллын багийн дэмжлэгтэйгээр Монголын баруун нутагт хийнэ.
Аялалд оролцогчид тусгайлан бэлтгэсэн бартаат замын машинуудаар “Алтай Таван Богд” дархан цаазат газрыг зорьж, Хотон нуурт очих ёстой байна. Аяллынхаа үеэр тэд Монголын өвлийн улиралтай танилцаж, Монголын казак үндэстнүүд хатуу ширүүн өвлийн уур амьсгалд хэрхэн амьдарч, дасан зохицсоныг ойлгох болно.
“Байнгын ширүүн салхитай, 40 градусын хүйтэнд, соёл иргэншлээс бүрэн таслагдсан, ямар ч халаалтгүй, барилга байгууламжгүй нөхцөлд нүүдэлчид аргыг нь яаж олж амьдарсаар ирснийг би үргэлж гайхдаг байсан. Нүүдэлчдийн энэ мэдлэг чадвар нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд хэрхэн дасан зохицох талаарх ойлголтыг хотынхонд өгөх болов уу” гэж “Тал хээрийн өв залгамжлагчид” төслийг санаачлагч Антон Агарков ярилаа.
“Монголын өвлийг үзэхийг бид эртнээс мөрөөдөж байсан учраас машинуудаа өвөлд тусгайлан бэлдсэн. Гэхдээ урьд нь хэн ч явж байгаагүй учир өвлийн улирлын талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Бид анхны аялагчид болно” гэж “Ex-Pro” компанийг үүсгэн байгуулагч Александр Чернок нэмж хэлсэн байна.
“Талын өв залгамжлагчид” нь “Вести.ru” цахим хуудсын дэмжлэгтэйгээр 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй олон улсын төсөл юм. Уг төслийн гол зорилго нь Төв Азийг адал явдалт аялал жуулчлалын ирээдүйтэй бүс нутгийн хувиар харуулах, мөн энэ бүс нутгийн талаарх буруу ойлголтыг арилгахад оршиж байна.
“Вести.ru” цахим хуудсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Талын өв залгамжлагчид” олон улсын төсөлд оролцогсод ээлжит аялалдаа гарчээ. Тэд шинэ аяллаа “Ex-PRO” экстрим аяллын багийн дэмжлэгтэйгээр Монголын баруун нутагт хийнэ.Аялалд оролцогчид тусгайлан бэлтгэсэн бартаат замын машинуудаар “Алтай Таван Богд” дархан цаазат газрыг зорьж, Хотон нуурт очих ёстой байна. Аяллынхаа үеэр тэд Монголын өвлийн улиралтай танилцаж, Монголын казак үндэстнүүд хатуу ширүүн өвлийн уур амьсгалд хэрхэн амьдарч, дасан зохицсоныг ойлгох болно.

0 Сэтгэгдэл