NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов
Европын 2012 оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин ХБНГУ-ын Welt am Sonntag 2015 оны 12 дугаар сарын тусгай дугаараа Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргалаа. 8 нүүр бүхий уг тусгай дугаар 1,1 сая уншигчидтай бөгөөд сонины цахим хуудас Welt.de-г сард 45,7 сая хүн уншдаг аж. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй соёл, урлагийн арга хэмжээ, хот орчмын аялал амралтын бүсүүд, хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцолсон уг хэвлэлийн сурталчилгаа нь Монголын аялал жуулчлалын түүхэнд хамгийн далайцтай медиа маркетинг болж байгаа гэдгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-ын Глобал Инсайт Медиа байгууллагуудтусгай дугаарыг гаргахад хамтран ажилласан байна. Аяллын дугаарын герман хэл дээрх хувилбарыг герман хэлтэй орнуудын, англи хувилбарыг Европын бусад зах зээлийн сурталчилгаанд ашиглана учир нь агуулга, илэрхийллийг Европ жуулчдын онцлог, сонирхолд тулгуурлан гаргасан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өнгөрсөн онд Монгол улс Берлинд болдог Ай-Ти-Би олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцсон билээ. Сонины ярилцлага, мэдээллүүдийг эндээс, тусгай дугаарыг эндээс үзэх боломжтой.
0 Сэтгэгдэл
























