Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
С.Бадамхорол: Энэ жил төмөр замаар Дорнын говийг туулна
“Туурайн Төвөргөөн-2012” фестивалийн нээлт өчигдөр Монголын түүхийн музейд болов. Нээлтийн үеэр “Туурайн Төвөргөөн” наадмыг үүсгэн байгуулагч Герман дахь Монголын соёлын төвийн захирал С.Бадамхоролоос зарим зүйлийг тодрууллаа.

-Наадмын нээлтийн талаархи сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-“Туурайн төвөргөөн-2012” олон улсын наадам энэ жил нартай сайхан өдөр нээлтээ хийлээ. Энэ жил 14 дэх удаагаа зохиогдож буй нь энэ. Монголынхоо гайхамшигтай ардын урлагийн төлөөлөгчдөө дэлхийд алдартай бүтээлчидтэй уран нэгтгэдгээрээ онцлог гэдгийг хүмүүс хэдийнэ мэдэх болсон.

-Энэ жилийн хувьд ямар маршрутаар аялал үргэлжлэх бол?
-Бид Төмөр замын тээвэр жуулчлалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо төмөр замаар явах юм. Аялал Дорноговиос эхэлж Хархорум, Элсэн тасархай, Хөгнө хан Уул зэрэг газраар үргэлжилнэ.

-Олон орны хөгжимчид ирж оролцдог гэдгээрээ бас онцлогтой. Ингэхэд гадаадын ямар улс орноос төлөөлөгчид ирсэн байгаа вэ?
-Өмнө нь ирж оролцож байсан хүмүүс дээр нэмэгдээд шинээр Герман, Австри, Швейцарь, Англи, Франц, Бразиль зэрэг орноос хүмүүс ирсэн байгаа. Монголын шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өмнөх жилүүдийн бүрэлдэхүүнээ өргөжүүлсэн. Энэ жил ерөнхийдөө өргөн бүрэлдэхүүнтэй аялах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан