Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Б.Насанцэнгэл: Монголд олон улсын үзэсгэлэн 2014 онд зохиогдоно
Монголын эмэгтэй зураачид олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцохоор өчигдөр Вьетнам улсыг зорилоо. 10 зураачаас бүрдсэн баг алс хол хүлгийн жолоо залахаас өмнө Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Насанцэнгэлтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
 
-Олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнгийн талаар товчхон танил­цуулах­гүй юу?
-Дэлхийн эмэгтэй зураач­­дын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг үзэсгэлэн. 20 гаруй орны эмэгтэй зураачдыг нэгтгэж чаддаг арга хэмжээ гэсэн үг л дээ .
-Жил бүр өөр өөр хэв маягтай зохион байгуулагддаг байх. Энэ жилийн онцлог нь юу вэ?
-Тэгэлгүй яахав. Жил бүр өөр уриан дор бас өөр өөр газарт зохион байгуулагддаг. Энэ жил Вьетнамд “Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр” гэсэн уриатай болох гэж байна. Түрүүчийн удаа Америкт зохион байгуулагдаж байсан. Дээрх урианы дагуу зураачид илтгэл тавих юм. Мөн нэг нэг уран бүтээлээр үзэсгэлэнд оролцоно. Энэ үзэсгэлэнд оролцох бүтээлд тавигдах хамгийн гол шалгуур нь ямар нэг үндэстний зан заншил, уламжлал руу халдсан утга шингээгээгүй байх. Мөн арьс өнгө, шашин шүтлэгийн ялгаварлан гадуур­­­­халтыг тусгаагүй байх юм л даа.

-Дараагийн удаа аль улсад зохиогдох бол. Илүү олон зураач оролцох боломжийн хувьд?
-2014 онд манай улсад “Хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохиогдох юм. Өөрийнхөө оронд энэ үзэс­гэлэнг хийснээр Монголоо сурталчилахаас гадна, өөрийн­хөө орноос олон зураач оролцуулж, тэдний чадварыг дэлхийд таниулах боломжийг бий болгож байгаа хэрэг.

-Таныг хөрөг зураг зурдаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Сүүлийн үед ямар сэдэв, агууламжтай зураг зурж байна?
-Хөргөө л зурж байгаа. Сүүлийн үед ихэвчлэн эрэгтэй хүний хөрөг зураад байна.

-Аян замдаа сайн яваад үзэсгэлэндээ ам­жилт­тай оролцоод ирээ­рэй. Олз омог ихтэй ирэхээр нь дахин уулзъя?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав амжилттай оролцох гэж л явж байгаа юм чинь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан