Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Их сургуулийн профессор эр салсан эхнэрээсээ болж онгоц барьцааллаа

Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоцыг Египетийн Александр хотоос нийслэл Каир чиглэн нисч явахад нь АНУ-ын Атланта хотын их сургуулийн профессор мягмар гарагт барьцаалан Киприйн Ларнака хотод буулгасан байна.
Онгоц барьцаалагч эхлээд нисгэгчдэд онгоцоо туркийн Стамбул хотод буулгахыг шаардсан ч шатахуун хүрэлцэхгүй хэмээн хэлэлцсэний эцэст киприйн энэ хотод буухад хүрсэн байна.
Профессор Ибрагим Самаха малын эмчийн мэргэжилтэй, АНУ-ын их сургуульд ажилладаг ч АНУ-ын иргэн биш юм байна. Тэрээр өөрийгөө алан хядагч, амиа золиослогчийн бүстэй, онгоцыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж чиглэлээ өөрчлөхийг шаарджээ.
Онгоцыг Киприйн Ларнака хотын нисэх буудалд буусны нь дараа хэлэлцээр хийгчид онгоц барьцаалагчидтай ярилцсаны эцэст барьцаалагч салсан эхнэртээ дөрвөн хуудас захидал гардуулахыг шаардаад 50 зорчигчийн суллахад онгоцонд гадаадын дөрвөн зорчигч, онгоцны багийн долоон гишүүн үлджээ. Дараа нь барьцаалагч дахиад багийн гишүүд, дөрвөн зорчигчийг сулласан гэнэ. Онгоцонд нийтдээ 81 зорчигч явсны дотор гадаадын 26 зорчигч байжээ.
Онгоцыг террорист бүлэглэлийнхэн биш барьцаалагч этгээд зөвхөн хувийн шалтгааны улмаас барьцаалсан байлаа гэж Киприйн ерөнхийлөгч Никос Анастадис мэдэгдсэн байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллахын төлөө эрх баригичд бүхнийг хийсэн гэж тэр бас хэлжээ. Forbes сэтгүүлд “Тэр бол алан хядагч биш, солиотой хүн. Алан хядагчид бол ухаангүй байдаг, гэхдээ тэнэг биш. Харин энэ залуу бол тэнэг л хүн” гэж бичжээ.

Ерөнхийлөгч Анастадис ч “Энэ бүхэн ердөө эмэгтэй хүнээс л болж” гэснийг хэвлэл иш татсан байна.
Онгоц барьцаалагч “Өмнө нь харьцаатай байгаад салсан кипр эмэгтэй Марина Парасхутай уулзуулж өг” гэсэн шаардлага тавьсан юм байна. Цагдаагийнхан түүнийг нь олж нисэх буудалд авчирсан байна.
“Түүний эхнэр байсан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй, Ларнакт амьдардаг. Онгоц барьцаалагч 59 настай” гэж цагдаагийнхэн мэдэгджээ.
Удалгүй онгоц барьцаалагч профессорыг цагдаагийнхан баривчлахад түнд тэсэрч дэлбэрэх ямар ч бодис байгаагүй байна.
Киприйн засгийн газрын төлөөлөгч Никос Христодулидис “Барьцаалагчийг баривчиллаа” гэж мэдэгджээ.
Харин Египетийн Ерөнхий сайд Шериф Исмаил “Тэр Европын холбооны ямар нэгэн төлөөний хүнтэй уулзахаар Ларнакас өөр нисхэ буудал руу нисэхийг шаардпсан байна. Гэхдээ түүнд тодорхой шаардлага, шалтгаан байгаагүй” гэжээ.
Энэ бүхнээс болоод Ларнаки хотын нисэх буудлыг хэдэн цагаар хааж бүх нийслэлийг цуцалснаа сэргээсэн байна.

0 Сэтгэгдэл