УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АНУ-ын Засгийн газрын бонд хамгийн ашигтай Хөрөнгө оруулалт
Б.БАДРАЛ
Эдийн засгаа дэмжих зорилгоор хөрөнгийн хуримтлал болгох шаардлагатай тулгарсан улсын Засгийн газрууд бонд гаргах нь хэвийн үзэгдэл. Тэр тусам эдийн засаг нь найдвартай гэгдсэн улсаас гаргасан Засгийн газрын бондыг худалдан авах нь алт, гадаад валютын нөөцөө байршуулах маш ашигтай хувилбар. Эрсдэл багатай, ашиг олох нь гарцаагүй гэсэн үг.

Гадаад өөрөөр дэлхийд тэргүүлдэг АНУ-ын Засгийн газраас тогтмол гаргадаг бонд нь үнэт цаасны зах зээл дээр хамгийн ашигтай, хамгийн найдвартай үнэт цаас. Ийм учраас, дэлхийн хамгийн том эдийн засагтай улсууд болох Япон, БНХАУ нь Америкийн Засгийн газрын бонд худалдан авах замаар хөрөнгөө хадгалдаг. Энэ хоёр улсын худалдан авсан Америкийн бондын хэмжээ тус бүртээ 1,2 их наяд ам.долларт хүрсэн. Дэлхийн бусад хүчирхэг гүрнүүд ч Америкийн бондыг худалдан авагчдын тоонд багтдаг. ОХУ гэхэд л 108 тэрбум ам.долларын америк бондтой. Энэ бол асар их мөнгө гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гэсэн атлаа 108 тэрбумын бонд авсан гэдгээрээ Орос нь АНУ-ын Засгийн газрын гаргасан бондыг худалдан авагчдын жагсаалтад ердөө 13 дугаарт жагсдаг юм байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ, хямрал гэх мэт шалтгааны улмаас сүүлийн хэдэн жил 30 тэрбум гаруй ам.долларын америк бондыг хоёрдагч зах зээл дээр борлуулаагүй байсан бол эхний 10-ын тоонд багтсан хэвээр байх байлаа.
Урт хугацааны бондыг хоёрдагч зах зээл дээр их хэмжээгээр борлуулахтай холбоотой нэг эрсдэл байгааг олон тооны судлаачид анхааруулдаг. Жишээлбэл, Орос 30 тэрбумын бонд биш гэнэт 100 тэрбумын хэмжээтэйг зах зээлд гаргавал ам.долларын ханш унаж, улмаар эдийн засагт нь тун сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдэг. Гэвч бодит байдал дээр Амеркийн эдийн засгийг тийм амар унагах боломжгүй. Орос дээр Япон, Хятад хоёр нийлээд бараг гурван их наяд ам.долларын хэмжээтэй үнэт цаасыг гэнэт их хэмжээгээр зах зээл цацлаа ч Америкийн эдийн засагт нөлөөлөхгүй шахуу. Учир нь, АНУ-ын ДНБ-ий хэмжээ 17-18 их наяд ам.доллар.
Гэхдээ Хятад, Япон ийм үйлдэл хийнэ гэдэг бараг боломжгүй. Учир нь, энэ хоёр улс бараа бүтээгдэхүүнээ экспортлоход чиглэсэн эдийн засагтай, хамгийн том худалдан авагч нь АНУ. Иймд ам.долларын ханш хүчтэй байх нь тэдэнд ашигтай. Бондыг нь их хэмжээгээр зараад ам.долларын ханшийг унагах нь ашиггүй. Өөрөөр хэлбэл, АНУ-д бараагаа ам.доллараар зараад, дараа нь түүнийгээ юань эсвэл иенд хөрвүүлэхээр олдог ашиг нь багасаад ирнэ. Ам.доллар хэдий чинээ үнэтэй байна тэр хэмжээгээр ашигтай. Ийм ч болохоор АНУ-ын Засгийн газрын бондыг худалдан авах замаар ам.долларыг үнэтэй байлгах бодлого баримталдаг. Ингэснээр АНУ-ын Засгийн газрын бонд нэг талаас эргэн төлөлт нь маш найдвартай, ашигтай хөрөнгө оруулалт нөгөө талаас өөрийн экспортоо дэмжиж байгаа хэрэг болдог.

0 Сэтгэгдэл