НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хийлч Дээгий, Дилана Женсон нар Хөгжим бүжгийн коллежид зочлов
“Чайковскийн үдэш” нэртэй хийлийн тоглолтоо энэ сарын 7-нд үзэгчдийн хүртээл болгох гэж буй хийлч Дээгий тоглолтод нь оролцох дэлхийн алдартай хийлчдийн нэг Дилана Женсоны хамт өчигдөр Хөгжим бүжгийн коллежид зочиллоо. Тэд тус коллежийн утсан хөгжмийн ангийн оюутнуудад туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Удахгүй болох тоглолт нь СТА Ч.Дэлгэрцэцэгийн хувьд зургаа дахь нь. Тэрээр хийл хөгжмийн уран бүтээлийг арав дахь жилдээ туурвиж байгаа нь энэ. Тоглолтдоо уран бүтээлчдийн тэр бүр халдаж тоглодоггүй, хийлчдийн жинхэнэ чансааг шалгадаг П.И.Чайковскийн хийлийн концертын гурван ангийг эгшиглүүлэх гэнэ. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээний тоглолтод тооцогдож буй юм билээ.

0 Сэтгэгдэл