Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Камертон хоёр”-ын ялагч удахгүй тодорно

Үдэш бүр цэнхэр дэлгэцээр нэгэн сонирхолтой шоу гарах болсон нь “Камертон хоёр”. Саяхан л эхний шатны шалгаруулалт нь болж зарим залуусыг уурлуулж, нэг хэсгийг нь баярлуулж байсан бол одоо энэ шоуны дөрөвдүгээр шат эхлээд байна. “Камертон хоёр” шоуг гарч эхэлснээс хойш “Камертон” хамтлагийг тарах гэж байна гэсэн айдас фэнүүдэд нь байсан бол хамтлагийн ахлагч Д.Болд “Бид өөрсдийнхөө өрсөлдөгчийг бэлтгэж байна” хэмээн тайвшруулсан билээ.
Дөрөвдүгээр шатанд 21 залуу тунаж үлдээд байгаа аж. Тэд өнгөрсөн сарын 24-нд “Камертон” хамтлагийн төрсөн өдрийг нижгэр тэмдэглэн олны өмнө анх удаа тайзнаа гарч, үзэгчидтэй мэндчилэн өөрсдийн авьяас чадвараа илтгээд авсан байгаа. Харин энэ удаад залуус маань “Камертон” хамтлагийн дуунуудаас сугалаагаар сугалан амьд хөгжмийн хамтлагтай дуулах нь. Гэхдээ мэдээж тухайн дууны хөгжмийн найруулгыг өөрчлөн дуулж өрсөлдөх юм. “Камертон 2” шоуны хоёрдугаар шатнаас эхлэн оролцогч бүртэй тулж ажиллаж, тэдэнд үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгч яваа “Арга билэг” хамтлагийн продюсер, авьяаслаг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх дөрөвдүгээр шатанд оролцогчдын хөгжмийн найруулга дээр нь ажиллан дасгалжуулах юм байна. Харин эдгээр 21 оролцогчоос тавдугаар шат буюу сүүлийн даваанд 14 залууг шилэн тэднээс ирээдүйн “Камертон 2” хамтлагийн эзэд болох шилдэг дөрөв төрөн гарах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан