Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Б.Сарантуяа: Рок попын эмэгтэйчүүдийг төлөөлнө
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Ойрд наадмын бэлтгэл базаагаад ажил ихтэй байгаа бололтой?
-Өчигдрөөс /уржигдраас/ наадмын нээлтийн ажиллагааны бэлтгэл төв цэнгэлдэхэд эхэлсэн болохоор зав муутай л байна.

-Энэ жилийн наадмын нээлтэд рок попын эмэгтэйчүүдийг төлөөлж оролцож байгаа гэв үү?
-Тэгж хэлж болно. Найруулагчийн зүгээс наадмын нээлтэд орох дуучдын сонголтыг хийсэн юм билээ.

-Таныг “Монгол ёсолгоо”-г дэмжиж байгаа гэсэн. Ёсолгооны талаар ярьж өгөхгүй юү?
-Монгол гэдгээ мэддэг хүн бүрийн дэмжих ёстой зүйл гэж боддог. Тусгаар тогтносон Монгол Улс гэдгийг илэрхийлэх гол зүйл нь үндэстний өөрийн гэсэн ёсолгоо юм. Саяхан Монгол ёсолгоонд зориулан урлагийнхан клип хийлгэсэн. Энд миний бие ч гэсэн оролцсон. Наадмын нээлтийн ажиллагаан дээр бүх нийтээрээ Монгол ёсолгоог хийнэ. Уншигчдад ч гэсэн уриалхад монгол хүн гэдгээ батлаад Монгол ёсолгоогоо хийгээрэй.

-Анх “Монгол ёсолгоо”-ны талаар Төрийн соёрхолт дуучин Д.Болдоос сонсч байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Бид  хамт хөдөө явсан юм. Тэр үед Болд маань энэ талаар ярьж өгөөд намайг дэмжих үү гэсэн. Би ч дуртай зөвшөөрсөн.

-Сүүлийн үед хийж буй шинэ уран бүтээлүүдийн тань талаар сонирхож болох уу?
-Эгч нь дөнгөж сая бичлэгээс гарч ирлээ. Наадмын нээлтэд зориулан зохиосон “Цацлын дуу” гэдэг сайхан дууг дуулах юм. Гурван метрийн өндөр тавцан дээр зогсч дуулна. Өндөр дээр зогсохоор жаахан  толгой эргэх гээд байсан. Гэхдээ бэлтгэлээ сайн хийгээд нэлээд хэд гараад үзчихвэл нээлтийн үеэр гайгүй байх л гэж бодож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан