Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Соёлын наадам болно


СУИС, Монголын Урлагийн Зөвлөл, БНСУ-н МЕТАА ХХК-ниас хамтран зохион байгуулдаг Соёлын наадам энэ жил 5 дахь удаагаа зохиогдох гэж байна. Жил бүр Хүй долоон худагт зохион байгуулагддаг тус наадам нүүдэлчдийн соёлын өв, монголын урлагийн гайхамшгийг гадаад, дотоодын үзэгчдэд таашаан үзэх боломж олгодог. Уг наадмын зорилго нь Монголын соёл урлагийн мөн чанарыг дэлхийн олон орны зочид төлөөлөгчдөд таниулах, Монголд урлагийн салбарынхныг бүтээлч арга замаар дэмжихэд оршдог аж. Өмнөх жилүүдэд “Сэрсэнтал” урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” интерактив майхан өртөө, дүрслэх урлагийн бүтээл болон инстоляцийн үзэсгэлэн зэрэг хөтөлбөрөөр зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ жил нум сумын харваагаар баяжиж, эртний нүүдэлчдийн нутагт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд үзэгчдэд зориулсан тусгай зоос гарган үйлчлэх гэнэ. Мөн Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт болж хурсан наадамчдыг баясгах гэнэ. Наадмын хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, дэмжигч байгууллагаар Соёл урлагийн газар ажиллаж “Рио тинто”, “Кореан Газ” компани ивээн тэтгэж байгаа ажээ.
Ц.Элбэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан