Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Бурхан Халдуныг газрын зурагт тэмдэглэх зорилготой
БУРХАН ХАЛДУН УУЛЫН ЖИНХЭНЭ НЭРИЙГ АЛБАН ЁСООР ДАХИН СЭРГЭЭЖ, МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГТ ТЭМДЭГЛЭХ ЗОРИЛГОТОЙ

2015 оны 7-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон Дэлхийн өвийн Хороо /ДӨХ/-ны 39-р чуулганаар “Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг” гэсэн соёлын өвийн дурсгалт газрыг Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй зүйл мөн гэж үзэж, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан. Мөн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх явцад олон улсын шинжээчид Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдэж байгаагүй төдийгүй, Бурхан Халдуны байршил тодорхойгүй, нэр дэвшүүлж байгаа уул бол Бурхан Халдун гэдэг нь баттай нотлогдохгүй байна гэж үзэж байсан.

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т “Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө” гэж тус заасан байдаг. Үүний дагуу УИХ-аар хэлэлцүүлж байна.

Хэнтийн нуруу нь их бага Хэнтийн нуруу гэж салбарладаг. Бага Хэнтийн нурууны ноён оргил нь Асралт хайрхан. Их Хэнтийн нурууны оргилыг Бурхан Халдун гэж нэрлэж ирсэн ч газрын зурагт Хэнтий Хан уул нэрээр тэмдэглэгдсэн 2361,5 м өндөр оргил юм. Зөвхөн энэ оргилын нэрийг л газрын зурагт Бурхан Халдун -Уул гэж тэмдэглэх юм. Хэнтий нурууны нэр өөрчлөгдөхгүй.

Бурхан Халдун Уулыг газрын зурагт албан ёсоор тэмдэглэх нь дэлхийн соёлын өвийн хорооны өмнө хүлээсэн Монгол улсын үүрэг юм.

Тиймээс Бурхан Халдун уулын нэрийн талаар үүсээд байгаа тодорхойгүй асуудлыг нэг мөр шийдэх, Бурхан Халдун уулын жинхэнэ нэрийг албан ёсоор дахин сэргээж, Монгол улсын газрын зурагт тэмдэглэх зорилготой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан