Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана

Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдах юм. Тодруулбал, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Байршлын тухайд “Holiday Inn” зочид буудлын зүүн хойно, “Тэнгис” кино театрын баруун талд худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршил. Мөн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тухайн байршил нь өндөр барилга барих боломжтой бүсэд хамаардаг тул 19 болон түүнээс дээш давхар барилгын төсөл хэрэгжүүлэх боломжтой. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 1,920,014,738.00 төгрөг байхаар тогтоосон бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна” гэв.

Мөн дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулна гэдгийг тэрбээр онцоллоо.

Ташрамд, “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам.метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан